Амны хаалтууд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор гадаад орчноос таныг хамгаалдаг. COVID-19-ын халдвараас сэргийлэх болон бусдыг хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүж занших хэрэгтэй. COVID-19 нь агаар дуслын замаар тархдаг тул та ямар ч төрлийн амны хаалтыг хэрэглэж халдварлагдсан буюу өвчтэй хүний агаар дуслаас өөрийгөө урьдчилан сэргийлж болно. Гэхдээ амны хаалт зүүснээр таныг 100% хамгаалж чадахгүй.
Та дараах зүйлсийг сайтар санах хэрэгтэй
Амны хаалт нь зөвхөн нэг төрлийн хамгаалт бөгөөд 100% таныг коронавирусээс хамгаалж чадахгүй. Амны хаалт нь шүлсний дуслуудыг хааж чадах ч, вирусууд нь амны хаалтны нарийн завсруудаар нэвтэрч орох боломжтой. Түүнчлэн өвчтэй хүнтэй амны хаалт нь харьцсан ч нүд рүү орж өвчлүүлэх боломжтой.
Та өвчтэй бол амны хаалтыг зайлшгүй зүүх шаардлагатай (амны хаалт зөв зүүх дүрмийг баримтлана)
Та өвчтэй хүн асарч байгаа бол амны хаалтыг тогтмол зүүх шаардлагатай (амны хаалт зөв зүүх дүрмийг баримтлана)
Амны хаалт чийгтэй болсон тохиолдолд шууд шинийг зүүх шаардлагатай. Нэг удаагийн амны хаалтыг нэг удаа л хэрэглэнэ.
N95 гэх мэт амны хаалт нь нэг удаагийн болон бусад амны хаалтаас илүү сайн хамгаална.