Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нэгдүгээр сарын 24-нд зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана Европын холбоо хүнсний савлагаанд “Бисфенол А” ашиглахыг хориглов ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдэвт 2 дахь хэлэлцүүлэг эхэллээ “Монгол ур чадвар-2025” зохион байгуулагдана Н. Батбилгүүн УАШТ-ий иж бүрэн медальтан боллоо Нийслэлийн түгжрэлийг бууруулах найман багц төслийн нэгжтэй танилцаж санал солилцлоо
Эрүүгийн 2 хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 498 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 483 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан ба гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн мэдэгдэл бичиж, мөн мэдэгдлийн хариуг хүлээн авсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан