Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Монголын аялал жуулчлалын 2022-2024 оны зорилго зорилтуудыг тодорхойлно

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/379 дүгээр тушаалаар батлагдсан “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн” дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагад нийцүүлэн аялал жуулчлалыг сэргээх гарц шийдлийг тодорхойлох зорилгын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцов.

Монголын аялал жуулчлалын нөхцөл байдлын шинжилгээг хамтран хийж, 2022-2024 оны зорилго, зорилтуудыг тодорхойлох улмаар стратегийн гол санал, санаачилгуудыг гаргах юм. Судлаачдын үзэж байгаагаар дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага ойрын жилүүдэд Ази, Номхон далайн орнуудын бүс нутагт харьцангуй хурдацтай сэргэх магадлалтай байгааг тэмдэглэж байна. Иймд цар тахлын үед болон цар тахлын дараа шинэ хэвийн байдалд зохицох замаар аялал жуулчлалын салбарыг сэргээх арга замыг бий болгох, 2024 онд эргэн хэвийн байдалдаа орох нөхцөлийг бүрдүүлэх боломжуудыг ажлын хэсгээр хэлэлцэж төлөвлөгөөнд тусгах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан