Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нэгдүгээр сарын 24-нд зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Европын холбоо хүнсний савлагаанд “Бисфенол А” ашиглахыг хориглов
ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ
“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдэвт 2 дахь хэлэлцүүлэг эхэллээ
“Монгол ур чадвар-2025” зохион байгуулагдана
Н. Батбилгүүн УАШТ-ий иж бүрэн медальтан боллоо
Нийслэлийн түгжрэлийг бууруулах найман багц төслийн нэгжтэй танилцаж санал солилцлоо
Гал түймрийн аюулаас 1263 хүний амь нас, 103,1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав
Улсын хэмжээнд 2021 онд ахуйн гал түймрийн 2501 дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрийн аюулаас 1263 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 103,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Дуудлагын тоог өнгөрсөн онтой харьцуулахад 17.6 хувиар, аварсан хүний тоо 33,1 хувиар, аварсан хөрөнгө 9,7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Гал түймрийн 38 хувь буюу 936 нь ил галаас, 29 хувь буюу 709 нь цахилгаан угсралт ашиглалтын буруугаас, 16 хувь буюу 389 нь пийшин зуух, яндангийн цонолтоос 17 хувь буюу 467 нь машин техникийн гэмтэл, хүүхдийн болгоомжгүй үйлдэл зэргээс шалтгаалжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл