Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нэгдүгээр сарын 24-нд зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана Европын холбоо хүнсний савлагаанд “Бисфенол А” ашиглахыг хориглов ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдэвт 2 дахь хэлэлцүүлэг эхэллээ “Монгол ур чадвар-2025” зохион байгуулагдана Н. Батбилгүүн УАШТ-ий иж бүрэн медальтан боллоо Нийслэлийн түгжрэлийг бууруулах найман багц төслийн нэгжтэй танилцаж санал солилцлоо
Сургалтад хамрагдсан иргэд аливаа төсөл, арга хэмжээний үнэлгээний хороонд орж ажиллах эрхтэй

Цахим тендер шалгаруулалт зохион байгуулж байгаатай холбогдуулан 2020 оноос эхлэн нийслэлд зохион байгуулах худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг QR код хөрвүүлэгч ашиглан өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон байгууллагын цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлж байгаа. Мөн худалдан авах ажиллагааны зохих сургалтад суусан иргэд төсөл, арга хэмжээний үнэлгээний хороонд орж ажиллах эрхтэй болсон.

Тодруулбал, Сангийн сайдын 2021 оны зургаадугаар сарын 30-ны 103 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх журам”-д энэ талаар тусгажээ. Тус журамд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу байгуулах үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, түүний бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, мэдээллийн санд бүртгэлтэй иргэнийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилох, чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулах тухай заасан байна.

Мөн уг журмын 1.3-д “Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох журамд заасны дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдан, гэрчилгээ авсан иргэний мэдээллийн нэгдсэн санг хөтөлж, худалдан авах ажиллагааны цахим системд байршуулна” гэж заажээ.

Энэ талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван “НИТХ-аар нийслэлийн 2022 оны төсвийг баталсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлах ёстой. Үүний дагуу нэг их наяд 374 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 281 төсөл, арга хэмжээний мэдээллийг www.ulaanbaatar.mnwww.ub-procurement.mn болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй мэдээлж байгаа. Энэ талаар сонирхсон хүн бүхэнд мэдэх эрх болоод боломж нь нээлттэй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер, сонгон шалгаруулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлж ажиллах ёстой. Иймд худалдан авах ажиллагааны зохих сургалтад хамрагдсан, энэ талаар сонирхсон иргэд тус 281 төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд орж ажиллах боломжтой” хэмээв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан