Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Дэлхийд ердөө гурван тохиолдол бүртгэгдсэн ховор өвчтөн ном гаргажээ
Лиззиг харсан ямар ч хүн айн цочирдож, гайхан хардаг. Ердөө 23 настай ч насандаа баймгүй зовлон шаналал, бусдын доромжлолыг тэсч тэвчин яваа энэ бүсгүйг харсан хүмүүс ердөө л нэг туранхай, царай муутай эмэгтэй гэж бодож болох юм. Гэвч тэр өөрийн хүслээр ийм болоогүй, хорвоо дээр маш ховор тохиолдох өвчний улмаас өнөөдөр ийн бусдын доог тохуу хийсэн нүдний харцанд дальдчин амьдарч яваа ажээ.
АНУ-ын Техас мужийн Остин хотод амьдардаг Лилли Веласкуйз бол одоо хүртэл гүйцэд судлагдаж, оношлож чадаагүй төрөлхийн өвчтэй нэгэн. Түүний биед адипоз буюу өөхөн эд байхгүйн улмаас ямар ч өндөр илчлэгтэй хоолыг хэдэн ч удаа идээд жин нэмж таргалдаггүй байна. Лиллигийн биед илчлэг байнга дутагдаж байдаг учраас өдөрт 60 удаа бага багаар хооллодог ч ердөө 27 кг жинтэй аж.
Лиллигийн өвчин дэлхийд ердөө гуравхан тохиолдол бүртгэгдсэн байдаг учир одоо хүртэл өвчний учир шалтгаан, эмчлэх аргыг олоогүй л байгаа юм.
Тэрээр эхээс нэг сарын дутуу төрөхдөө л маш жижигхэн, 1,1 килограмм жинтэй хүүхэд байсан гэнэ. Тэр угаас ийм жижигхэн байсан учир нялх хүүхдийн ч хувцас томдож, ээж аав нь охиндоо хүүхэлдэйний хувцас өмсгөдөг байж. Хоёр ойтойдоо яг л таван сартай хүүхэд шиг бяцхан байсан Лиллиг нялх эмч нар хөлд орж чадахгүй, хэвийн хүн шиг амьдарч чадахгүй гэж таамаглаж байжээ. Гэвч охины тархи, яс, дотоод эрхтэн бүгд энгийн хүмүүстэй адил өсч хөгжсөн байна. Тиймээс эмч нар түүний өвчнийг юу гэж оношлох, хэрхэн эмчлэхээ мэдэхээ больжээ.
Түүний энэ ховор өвчнийг олон ч эрдэмтэн судлаачид үзэж судласан боловч тоймтой зүйл хэлж чадаагүй гэнэ. Харин профессор Гарг болон түүний багийнхан Лиллиг NP синдромоор өвчилсөн гэж оношилсон байна. Энэ нь маш хурдан хөгширч, нүүр, биеийнхээ хэсгүүдээр турж цонхийдог өвчин аж.
Түүний хүнд өвчний улмаас ийм болсон гэж мэдэхгүй хүмүүс доромжлон гутаах нь их байдаг учир Лилли тэдэнд өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгуулж, ийм хүмүүст сайхан сэтгэлээр хандахыг уриалсан нэг ном бичжээ. Мөн хоёр дахь номоо саяхан бичиж дууссан бөгөөд энэ сарын 13-нд худалдаанд гарчээ.
bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.utas 91914197 91915043
Тэрээр өндөр илчлэгтэй хүнсний бүтээгдэхүүн байнга идэх ёстой

Лиззигийн гэр бүлийн бусад гишүүд эв эрүүл
Түүний энэ ховор өвчнийг олон ч эрдэмтэн судлаачид үзэж судласан боловч тоймтой зүйл хэлж чадаагүй гэнэ. Харин профессор Гарг болон түүний багийнхан Лиллиг NP синдромоор өвчилсөн гэж оношилсон байна. Энэ нь маш хурдан хөгширч, нүүр, биеийнхээ хэсгүүдээр турж цонхийдог өвчин аж.
Түүний хүнд өвчний улмаас ийм болсон гэж мэдэхгүй хүмүүс доромжлон гутаах нь их байдаг учир Лилли тэдэнд өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгуулж, ийм хүмүүст сайхан сэтгэлээр хандахыг уриалсан нэг ном бичжээ. Мөн хоёр дахь номоо саяхан бичиж дууссан бөгөөд энэ сарын 13-нд худалдаанд гарчээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2012.09.27