Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Аялал жуулчлалын салбар цахимд шилжиж байна

Засгийн газраас “Цахим Үндэстэн” хөтөлбөрийг хэрэгжүүлж төрийн олон үйлчилгээг цахимаар авах боломжийг иргэддээ олгожээ. Аялал жуулчлалын салбарт технологийн шилжилт эхэлсэн нь энэ юм. Тухайлбал 2019 оны байдлаар нийт жуулчид, аялагчдын 76% нь онлайнаар аяллаа төлөвлөж, захиалга хийж, 51% нь онлайнаар төлбөр тооцоогоо хийсэн байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Айхотел ХХК хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “MyHotel - Аялал жуулчлал, байрших үйлчилгээний цахим шилжилт” сургагч багш бэлтгэх сургалтыг 21 аймгийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан зохион байгууллаа. Сургалтад мэргэжилтнүүдээс гадна аялал жуулчлалын холбоодын төлөөлөл нийт 42 хүн хамрагдаж сургагч багшийн сертификатаа гардан авчээ.

Сургалтын үеэр БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, Аялал жуулчлалын Бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат: Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050” Ухаалаг засаглал зорилгын хүрээнд “Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлснээр цахим засаглалын бодлого, хууль, эрх зүйн таатай орчин бүрдэж, олон улсын жишигт нийцсэн цахим мэдээллийн нэгдсэн сан бий болно. Мөн иргэн, төр, бизнесийн байгууллагуудын мэдээлэл солилцооны чанар сайжирч, өрсөлдөх чадвар дээшлэн, цахим засаглалын технологи олон улсын жишигт хүрч болохыг онцлов.

Монгол Улс энэ оноос эхлэн цахим визийг олгож эхэлсэн. Энэ шилжилт нь аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд эргэн сэргэхэд чухал нөлөөтэй гэж салбарынхан онцолж байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Цахим Үндэстэн" арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарт технологийн дэвшил нэвтрүүлж, гадаад сурталчилгааг өргөжүүлэх зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан аж.

Төслийн зорилтод ажлын хүрээнд сургагч багш нар буюу аймгуудын аялал жуулчлалын мэргэжилтэн, холбоодын төлөөллөөр дамжуулан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 400 аж ахуй нэгжид цахим шилжилтийн нөлөөллийг ойлгуулж цахимд шилжих ажлыг зохион байгуулахаар тусгасан. Үүнээс 200 аж ахуйн нэгжид ирэх оны нэгдүгээр сард зөвлөх үйлчилгээ үзүүлэх төлөвлөжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан