Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Ж.Соронзон: Өөрсдийн залхуугаас болж сургуулиасаа хасагдсан
-Таныг ямар ч үндэслэлгүйгээр 80 шахам сурагчаа хассан гэх юм. Энэ үнэн үү?
-Үндэслэлгүйгээр хасна гэж юу байхав. Сурлагын дүн нь хангалтгүй байсан хэрэг. Хаврын шалгалтад 1-4 хичээлдээ муу дүн үзүүлсэн хүүхдүүд байгаа юм. Тэгээд ч 80 шахам биш 63 сурагч. Тэдний 11 нь л хасагдах хэмжээнд хүрсэн.
-Шалгалтдаа муу дүн үзүүлснийх нь төлөө шууд хасчихаж байгаа хэрэг үү. Хавар наймдугаар ангиа төгсөх үед нь хасч болоогүй юм уу?
-Хамгийн гол нь, бид шалгалтдаа муу дүн үзүүлсэн хүүхдүүдээсээ энэ намар дахин шалгалт авсан юм. Хоёроос дээш шалгалтдаа унасан 11 хүүхдийг хасахаас өөр яалтай ч билээ. Хавар хүүхдүүдийнх нь сурлагын талаар эцэг эхчүүдэд нь танилцуулсан. Гэвч хүүхэддээ анхаарал тавихгүй, зуны гурван сарын хугацаанд хичээл номыг нь ч давтуулаагүй байж ингэж хэрүүл тэмцэл хийгээд, дарамтлах гэж үзэж байгаад нь үнэхээр гайхаж байна. Тэгээд хүүхдүүд ч залхуу байна. Хаврын шалгалтдаа унасан 200 гаруй хүүхдээс 111 нь давтан шалгалтаа амжилттай өгсөн юм. Тэдний адил шалгалтаа амжилттай өгөх боломж байсан.
-Тэгэхээр одоо 11 хүүхдийн хэрхэх болж байна вэ?
-Өөрсдөөс нь л болсон хэрэг шүү дээ. Манайх бусад ерөнхий боловсролын сургуулийг бодвол хөндлөнгийн үнэлгээтэй. Хамгийн гол нь, энэ хүүхдүүд орос программаар сурч чадахгүй байна. Манай багш нар өөрсдөө сууж байгаад шалгалтаа авдаггүй. Төгсөх шалгалтыг Оросоос томилогдсон комисс ирж авдаг. Сар гаруйн дараа хүүхдүүдийн шалгалтын хариу ирдэг гээд их шаардлага өндөртэй. Гэтэл энэ хүүхдүүд ийм маягаараа явбал төгсч чадахгүй шүү дээ. Дэмий л цагаа үрж байна гэсэн үг.
Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад ОХУ-ын ерөнхий боловсролын стандартаар үйл ажиллагаа явуулдаг Монгол, Оросын хамтарсан III сургуулийн удирдлага есдүгээр ангийн 80 шахам сурагчаа хассан гэдэг мэдээлэл олныг гайхшрууллаа. Чухам ямар шалтгааны улмаас ийнхүү олон сурагчаа хассан талаар тус сургуулийн захирал Ж.Соронзонтой холбогдож тодрууллаа.
-Таныг ямар ч үндэслэлгүйгээр 80 шахам сурагчаа хассан гэх юм. Энэ үнэн үү?
-Үндэслэлгүйгээр хасна гэж юу байхав. Сурлагын дүн нь хангалтгүй байсан хэрэг. Хаврын шалгалтад 1-4 хичээлдээ муу дүн үзүүлсэн хүүхдүүд байгаа юм. Тэгээд ч 80 шахам биш 63 сурагч. Тэдний 11 нь л хасагдах хэмжээнд хүрсэн.
-Шалгалтдаа муу дүн үзүүлснийх нь төлөө шууд хасчихаж байгаа хэрэг үү. Хавар наймдугаар ангиа төгсөх үед нь хасч болоогүй юм уу?
-Хамгийн гол нь, бид шалгалтдаа муу дүн үзүүлсэн хүүхдүүдээсээ энэ намар дахин шалгалт авсан юм. Хоёроос дээш шалгалтдаа унасан 11 хүүхдийг хасахаас өөр яалтай ч билээ. Хавар хүүхдүүдийнх нь сурлагын талаар эцэг эхчүүдэд нь танилцуулсан. Гэвч хүүхэддээ анхаарал тавихгүй, зуны гурван сарын хугацаанд хичээл номыг нь ч давтуулаагүй байж ингэж хэрүүл тэмцэл хийгээд, дарамтлах гэж үзэж байгаад нь үнэхээр гайхаж байна. Тэгээд хүүхдүүд ч залхуу байна. Хаврын шалгалтдаа унасан 200 гаруй хүүхдээс 111 нь давтан шалгалтаа амжилттай өгсөн юм. Тэдний адил шалгалтаа амжилттай өгөх боломж байсан.
-Тэгэхээр одоо 11 хүүхдийн хэрхэх болж байна вэ?
-Өөрсдөөс нь л болсон хэрэг шүү дээ. Манайх бусад ерөнхий боловсролын сургуулийг бодвол хөндлөнгийн үнэлгээтэй. Хамгийн гол нь, энэ хүүхдүүд орос программаар сурч чадахгүй байна. Манай багш нар өөрсдөө сууж байгаад шалгалтаа авдаггүй. Төгсөх шалгалтыг Оросоос томилогдсон комисс ирж авдаг. Сар гаруйн дараа хүүхдүүдийн шалгалтын хариу ирдэг гээд их шаардлага өндөртэй. Гэтэл энэ хүүхдүүд ийм маягаараа явбал төгсч чадахгүй шүү дээ. Дэмий л цагаа үрж байна гэсэн үг.
А.Ану
0 Сэтгэгдэл