УИХ-ын гишүүн П.Анужин Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 50 ширхэг иж бүрэн суурин компьютер 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хандивлалаа. Цахим эрүүл мэндийн тогтолцоог нэвтрүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээрээ санхүүжих тогтолцоонд шилжих зэрэг шинэчлэлтүүд хийгдэж буй энэ цаг үед хэрэгцээтэй байсан компьютеруудыг тасаг, нэгжүүдэд гардуулан өгч, төвийн удирдлага, эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.
Төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа Эх, хүүхдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд шаардлагатай компьютерыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн П.Анужинд талархал илэрхийлж, төвийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний талаар товч танилцуулан, тусламж үйлчилгээ ба эмч ажилчдын нийгмийн асуудалд тулгамдаж буй зарим асуудлууд дээр дэмжлэг авах хүсэлтээ илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Анужин саналыг хүлээн авч, хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.