Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдэхүүн тодорчээ

Эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ХХIII дахь ДАШТ энэ оны есдүгээр сарын 27-29-ны өдрүүдэд Канад улсын Эдмонтон мужийн Страткон Канти хотын “Millenium Palace” спортын ордонд 3 дэвжээн дээр болно. Тус ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдэхүүний нэрс гарчээ.
Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-нд алтан медаль 1, мөнгөн медаль 3, хүрэл медаль 5 бүгд 9 медаль хүртээд байна. Манай эмэгтэй бөхчүүд ДАШТ-нд 11 дэх удаагаа оролцож байна.

Эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд
оролцох багийн бүрэлдэхүүн

48 кг        Олон улсын хэмжээний мастер Баярмагнайгийн Даваасүрэн,
                        залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт, ДАШТ-нд анх удаа
            оролцож байна. /“Хангарьд” клуб/
51 кг        Олон улсын хэмжээний мастер Даваасүхийн Отгонцэцэг,
        ДАШТ-ний мөнгөн медальт, ДАШТ-нд 5 дахь удаа оролцож
                        байна. /“Мега-Старс” клуб/
 55 кг        Олон улсын хэмжээний мастер Батбаатарын Номин-Эрдэнэ,
            ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна. /“Хангарьд” клуб/
59 кг           Олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Мөнхтуяа,
                        ДАШТ-нд анх удаагаа оролцож байна. /“Аварга” биеийн
                        тамирын дээд сургууль/
63 кг        Олон улсын хэмжээний мастер Очирбатын Насанбурмаа,
                        ДАШТ-ний хошой хүрэл медальт, ДАШТ-нд 6 дахь удаагаа оролцож
                          байна. /“Хүч” спорт хороо/
67 кг        Олон улсын хэмжээний мастер Цэрэндоржийн Баярзаяа,
                        ДАШТ-нд 2 дахь удаагаа оролцож байна. /“Мега-Старс” клуб/
72 кг        Олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг,
            ДАШТ-ний хүрэл медальт,  ДАШТ-нд 6 удаагаа оролцож байна.
            /“Алдар” спорт хороо/
Монголын чөлөөт бөхийн багийн ахлагч, шүүгч
МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олимпийн зэрэглэлийн шүүгч
Цэрэндагвын Сэрээтэр, ДАШТ-нд анх удаа шүүгчээр
оролцож байна

Дасгалжуулагчид
Арслангийн Цэдэнсодном    Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч,
                Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 9 дэх удаа
дасгалжуулагчаар оролцож     байна.
Буяндэлгэрийн Батбаяр    Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд
                2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Цэндийн Баярсайхан
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд 3 дахь
удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Түмэндэмбэрэлийн Сүхбаатар
Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат
дасгалжуулагч, ДАШТ-нд 7 дахь удаа дасгалжуулагчаар
оролцож байна.
Чүлтэмсүрэнгийн Раднаабазар
                “Хангарьд” клубын дасгалжуулагч, ДАШТ-нд 7 дахь удаа
                                                 дасгалжуулагчаар оролцож байна.

ДАШТ-ний хуваарь
Есдүгээр сарын 27. Пүрэв гариг
13.00-17.00        51, 59, 67 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах
            барилдаан
18.30-19.00        Нээлтийн ёслол
19.00-21.00        51, 59, 67 кг-ийн жингүүдийн медалийн төлөөх барилдаан,
шагнал гардуулах ёслол
Есдүгээр сарын 28. Баасан гариг
13.00-17.00        55, 72 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах
            барилдаан
19.00-21.00        55, 72 кг-ийн жингүүдийн медалийн төлөөх барилдаан,
шагнал гардуулах ёслол
Есдүгээр сарын 29. Бямба гариг
11.00-15.00        48, 63 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах
            барилдаан
17.00-19.00        48, 63 кг-ийн жингүүдийн медалийн төлөөх барилдаан,
шагнал гардуулах ёслол

Ж.Цэцэгмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан