Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Цөлжилтийг бууруулах асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн, мэргэжлийн түвшинд хэлэлцэн чуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Байгаль орчин аялал жуулчлалын яам Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Чуулганд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн ойн салбарын эрдэмтэн судлаачид, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, ойн анги, нөхөрлөл, холбогдох салбарын мэргэжилтнүүд цахимаар болон биечлэн оролцож “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний амжилттай зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн, мэргэжлийн түвшинд хэлэлцэхээр нэгдэн чуулж байна.

Салбар хуралдааныг дараах 4 сэдвийн хүрээнд 4 өдрийн турш 800 орчим хүний бүрэлдэхүүнтэй цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

11-р сарын 08-нд I салбар хуралдаан “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”

11-р сарын 09-нд II салбар хуралдаан “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт”

11-р сарын 10-нд I салбар хуралдаан “Цөлжилт, газрын доройтол”

11-р сарын 11-нд IV салбар хуралдаан “Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд тус, тус болно.

Монгол Улс сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдах болсон. Манай орны агаарын жилийн дундаж температур 2.4 градусаар дулаарч, өвлийн улирлын хур тунадас 20% орчим нэмэгдэж, зуны улирлын хур тунадас 7% орчим буурсны зэрэгцээ хур борооны шинж байдал өөрчлөгдсөн нь хөрсөнд чийг өгөхөөсөө илүүтэйгээр эвдрэл үүсэхэд нөлөөлж байгаа юм.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдсэн. 2020 онд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөнөөс 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

Монгол орны цөлжилт, газрын доройтлыг бууруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн. Энэ нь манай орны төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд онцгой ач холбогдолтой тул бусад орнуудын анхаарал тавин ажиглаж байна.

“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг амжилттай хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, салбар дундын уялдаа, нэгдсэн удирдлага зохицуулалтаар ханган ажиллахаар ойн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий байгууллагууд, гишүүнчлэлтэй мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөллийг чиглэлийн дагуу салбар хуралдаанд оролцуулж, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгана.

Монгол улсын ой модны салбарт эрх зүйн шинэчлэл хийх, ойн тогтвортой менежмент, гадаад хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, тодорхой шийдвэрт хүрч бодлогот тусгах, санал, зөвлөмж гарган цаашид хэрэгжүүлэхэд уг чуулганы зорилго оршиж байна.

 

3 Сэтгэгдэл
СҮҮЛИЙН ҮЕД БӨӨРӨӨ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРАХ ТУХАЙ ИХ БИЧИХ БОЛЛОО. ДОНОРЫН ХУУЛИАР ХОИТОЙ ШҮҮ ДЭЭ. ҮҮНИЙГ ЯАГААД ЦАГДАА ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА АНХААРАЛДАА АВАХГҮЙ ӨӨГШҮҮЛЭЭД БАЙНАА ГАЙХАЖ БАЙНА
ЦӨЛЖИЛТИЙГ БУУРУУЛАХ НЬ ЭНЭ 1 ТЭРБУМ МОД ТАРИХЫН ГОЛ ҮР ДҮН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. МАНАЙ ОРНЫ НӨХЦӨЛДМОД БОЛОН УРГАМАЛЫН НӨХӨН СЭРГЭЭЛТ ГЭСЭН 2 ЧИГЛЭЛЭЭР АЖЛАА ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙХАА ЭНД ХАНГАЙН АЙМГУУДАД МОД ТАРИХ,ТАЛ ХЭЭРИЙН БҮХ БОЛОН ГОЬИЙН АЙМГУУДАД БЭЛЧЭЭРИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР АНХААРЛАА ХАНДУУЛАХ БАЙХАА УСГҮЙ ГАЗАР МОД УРГАХГҮЙ ИЙМ ТАЛ ХЭЭР БОЛОН ГОВИЙН БҮСЭД УРГАМАЛЖУУЛАХ АЖЛЫГ ГОЛЛОН ХИЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.ҮҮНИЙ ТУЛД БОАЖЯ,ШУА,ХААИС ЫН ЭРДЭМТЭДЭЭС БҮРДСЭН БАГИЙГ ЯААРАЛТАЙ БАЙГУУЛЖ ЯМАР УРГАМАЛЫГ ХААНА ТАРИХ БОЛОН ТАРИМАЛЖУУЛАХ ТАЛААР БОДЛОГО ГАРГАХ ГОВЬД ТТОРОЙ БОЛОН ЗАГИЙН ОЙГ ИХЭЭР БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ,МОНГОЛ ОРОН БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН ОРОН ҮҮНИЙГЭЭ БОДЛОГОДОО САЙН ТУСГААРАЙ.
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]
Хамгийн их уншсан