Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ахмадууд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Ахмад үеийнхний алдрыг сурталчилах, залуу үеийнхэнд тэдний арвин туршлагаас өвлүүлэхэд чиглэгдсэн ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-30-нд Дорнод аймгийн Биеийн тамирын ордонд зохион явуулахаар болжээ. Тэмцээнийг  Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Дорнод аймгийн биеийн тамир спортын газар, аймгийн сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулах юм. Тус тэмцээнд оролцох тамирчдыг эрэгтэй 40-44 нас, 45-50, 50-54 нас 55 дээш, эмэгтэй  35-40 нас, 41-45 нас 46-аас дээш насны ангилалд аваргуудыг нь тодруулах юм байна.  

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан