УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал дараах байдлаар байр сууриа илэрхийллээ.
"Төрийн улс төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлагадаа хэт ерөнхийлсөн, тунхагийн шинжтэй заалтуудыг оруулж болохгүй. Жишээлэхэд, Гаж зуршилгүй байх, зан төлвийн доголдолгүй байх, хүний эрхийг дээдэлдэг байх, шударга ёсыг эрхэмлэдэг байх гэх мэт шаардлагууд оруулж өгсөн нь концефцын хувьд байж болох зарчмын шаардлагууд мөн үү гэвэл мөн.
Гэвч үүнийгээ хэрхэн тодорхойлохыгоо зааж өгөлгүй орхигдуулснаас болж ялгаварлан гадуурхал, хийдэл, завхрал үүсэх эрсдэл маш өндөр. Жишээ нь хамрын тамхи татдаг хүнийг гаж зуршилтай гэж үзэх юм уу? нүүрээ оролддог, үсээ оролддог, суухдаа хөлөө савлаж суудаг зэрэг хувь хүний онцлогтой хэвшсэн үйлдлүүдийг гаж зуршилтай гэж хэлээд ажлаас нь халаад байвал юу болох вэ? Хүний эрхийг дээдэлдэг гэдгийг юугаар хэмжих гээд байна? Өө чи хүний эрх дээдэлдэг хүн биш байна, үүдэнд зөрөхдөө миний хөл дээр гишгэсэн гээд мөн ажлаас нь халаад байвал яах вэ?
Үүнийхээ шалгуур үзүүлэлтийг тодорхой болгохгүй бол хийдэл, хийрхэл үүсч дур зоргоороо авирласан, ялгаварлан гадуурхсан зүйл ихээр бий болох эрсдэлтэй шүү".