Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Хууль зүйн дэд сайдаар Б.Солонгыг томилжээ

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Б.Солонгыг Хууль зүйн дэд сайдаар томилов. 

Хууль зүйн яамны дэд сайд С.Баатаржав Монгол Улсаас Унгар улсад суух Элчин сайдаар томилогдсон учраас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж ийнхүү шинэ дэд сайдыг томиллоо. Б.Солонгоо ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд даргын албанаас гадна Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн юм. 

Б.Солонго нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 

  • 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
  • 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль
  • 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 

Англи, унгар хэлтэй.

  • 2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
  • 2017 оноос одоог хүртэл "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Тэрбээр олон улсын бизнесийн хэлцлүүд, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, төслийн санхүүжилт, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч  бөгөөд Монгол, Нью-Йорк муж болон Английн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй юм байна. Олон улсын хуульчдын холбооны Ашигт малтмалын эрх зүйн хорооны гишүүн юм.

2 Сэтгэгдэл
Энэ солонго гэх авгай чинь РИО гийн дарга Себастияны туслхаар ажиллаж байсан, Риогийн зардлаар сургуульд явсан бэлтгэгдсэн луйварчин. Монголын ЗГ ыг дарамталж төрийн албаны бүх хуулийг зөрчин шууд ЛИФТЭНД сууж 2.5 жилийн дотор ЗГХЭГ орлогч дарга, сүүлд нь Хууль зүйн яамны дэд сайд болсон. Бүр мөсан ялагдах нь тодрохой байсан РИО г хамгаалж, Монголын эрх ашигийг орхигдуулж ОТ гэрээг бүтэн 2.5 жил хойшлуулж чадсан энэа Солонго авгай өнөөдөр үнэнд гүйцэгдсэн. РИО гийн БОЛД гэх хужаа царайтай нөхөр 700 мянга Доллар Сайханбалга луйварчин тэргүүтэй хэдэн хүний дансанд шилжуулсэн талаар АТГ мэдээ байна. Тэр мөнгө авсан Авилгачдын дунд энэ Солонго авагай байсан гэдгийг шалга.
Яана аа, ОТ асуудал дээр энэ бүх цол хэргэмүүд нь харагддаггүй дээ. ОТ-н асуудлыг хоёр жил ноцолдоод учрыг нь олдоггүй ээ. CV худлаа байна аа.
Хамгийн их уншсан