Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
“Тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний анхдугаар чуулга уулзалт боллоо

Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалт аравдугаар сарын 4-нд Төрийн ордонд танхим болон цахимаар зохион байгуулагдлаа.

Чуулга уулзалтын зорилго нь цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 онд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл ажиллагаа” (Decade of Action)-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

Чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд гарч буй ахиц дэвшил, тулгарч байгаа саад бэрхшээл болон КОВИД-19 цар тахлын үед хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн олон улсын сайн туршлага, арга зам, шийдлийн талаар олон талын оролцоог хангаж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус чуулганд Үндэсний Статистикийн Хорооны дэд дарга Д.Лхамсүрэн “Тогтвортой хөгжлийн зорилго: Мэдээллийн бэлэн байдал, тулгамдсан асуудлууд” сэдвийн хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтыг хянаж үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийн бэлэн байдал, түүнийг тооцох, бодлого үйл ажиллагаанд хэрэглэхийн ач холбогдол, тулгамдсан асуудал болон мэдээллийн бэлэн байдлыг сайжруулах арга замын талаар илтгэл тавьж оролцлоо.

Эх сурвалж: ҮСХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан