Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэлээ

“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан бүх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажиллаж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын нөхцөл байдалтай газар дээр танилцан, тус салбарт цаашид хийгдэх шинэчлэлийг эхлүүлж байгаа билээ.

Энэхүү тогтоолоор;

✅ Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх

✅ Салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх

✅ ШУТСангийн зохион байгуулалт, менежментийг сайжруулах

✅ ШУТҮЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх

✅ Судалгааны лабораториудын менежмент зохион байгуулалтын эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, хэрэгжилтийг хангах

✅ Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг салбарт тулгамдаж буй шинэчлэлийг хийх боломж ийнхүү бүрдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан