Би амьдралдаа хоёр удаа хамгийн их нулимс унагалаа.Багш маань хоёр жилийн өмнө тэнгэрт хальсан тэр өдөр...Их мастерын болзолоо биелүүлчихээд эдгээр мөрүүдийг бичиж суугаа энэ өдрүүдэд...
Бидний хайрт багш Дэлхийн шатрын холбооны мастер,Биеийн тамир спортын тэргүүний ажилтан Хандсүрэнгийн Сүрэндорж одоогоос 20 гаруй жилийн тэртээ Өвөрхангай аймагт шатрын спортыг хөгжүүлэхээр Ц.Гомбосүрэн /Манай Мөнхгалын аав аrсан/ багшийн хамт очиж байлаа.
Анх багш дээрээ зургаан нас хүрэх гэж байхдаа аавыгаа даган очиж анхны шавиудынх нь нэг болж байсан үеэ тодоос тод санаж байна...
Тиймээ шавь нар нь /ФИДЕ мастер Гомбосүрэнгийн Мөнхгал/ Дэлхийн шатрын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнд анх удаа хамтдаа оролцож, Таниараа, Төрөлх нутгаараа, Эх орноороо бахархаж сууна...
Таныхаа хийсэн бүхэнд тань энэ насаараа баярлаж явнаа...
Шавь нар нь багшийнхаа олон жилийн сайхан залуу насаа олон зуун шавь нарынхаа төлөө зориулсан он жилүүдийг хий хоосон өнгөрөөхгүйн төлөө өөрсдийн чадах бүхнээ хийхээ амлаж байна.
Багшийнхаа хайрт охинд, гэр бүл,ах дүү, төрөл төрөгсөд, хамаатан саднуудад бүгдэд нь талархаж явдгаа хэлмээр байна!
Их мастер цолоороо таныхаа гэгээн дурсгалд олон зуун шавь нарынх нь нэрийн өмнөөс болон өөрийнхөө нэрийн өмнөөс түмэнтээ мэхийн ёсолж Гүн хүндэтгэл үзүүлье.