Монголын Хөлбөмбөгийн Холбоо “Эрчим” клубын талбайд МХБХ-ны цомын тэмцээнээ үргэлжлүүлэн явуулж байна. Энэ сарын 8-наас 10 хүртэлх гурав хоногийн мэдээг багцлан хүргэе.
ТОГЛОЛТ №7
ХОРОМХОН VS УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ 0:0 (0:0)
ХОРОМХОН: Б.Мөнхболд, А.Батболд, (Д.Төрбат 16, О.Оюунбаатар 83), Ц.Дарамбаяр, Н.Наранболд, Х.Цэнд-Аюуш, А.Улсболд, R.L.Hassan, P.A.Mosi, Ikeda Yudai, Fante Ryan, Д.Мөнхдөл,
УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ: Ж.Энхбаяр, Н.Цэдэнбал, Б.Ганбат, М.Тэлмүүн, Э.Ганцогт, О.Очбаяр, (Л.Мөнгөншагай 42), Э.Ганзориг, Г.Батцэнгэл, П.Алтантулга, Ц.Амаржаргал, Ц.Түмэнжаргал,
Шар хуудас: P.A.Mosi 29, R.L.Hassan 33, Х.Цэнд-Аюуш 46, 78, Ikeda Yudai 57, Э.Ганцогт 70,
Улаан хуудас: Х.Цэнд-Аюуш 78,
Энэ өдөр Улаанбаатар Дээд Сургуулийн багт хожих боломж илүү байлаа. Харамсалтай нв тэд довтолгооны төгсгөлийг муу хийж байснаас хожих боломжоо үгүй хийсэн байна. Хоёр талын хаалгач нар үүргээ сайн биелүүлж байсан тул гоол оруулах боломжийг тухай бүр тасалж байлаа. Ингэснээр энэхүү удаагийн тэмцээнд гоолгүй болсон анхны тохиолдол боллоо.
ТОГЛОЛТ №8
ХААН ХҮНС ТИТЭМ VS FC ULAANBAATAR 2:8 (0:5)
ГООЛ: О.Билгүүн o.g 7 (0:1), Эрик Дагро 27 (0:2), Б.Амарбаясгалан 29 (0:3), Эрик Дагро 31 (0:4), Эрик Дагро 44 (0:5), Эрик Дагро 57 (0:6), А.Анхбаяр 63 (1:6), Б.П.Марк 75 (1:7), А.Цолмон 81 (2:7), О.Баяржаргал 88 (2:8),
ХААН ХҮНС ТИТЭМ: Б.Хишигбат, Б.Анхбаяр, Д.Анхбаяр, Э.Пүрэвдорж, (А.Цолмон 58), Г.Баасандорж, О.Билгүүн, (Б.Амаржаргал 61), Б.Төгсбилэг, Б.Баярсүрэн, Г.Төгөлдөр, Г.Алтангэрэл, Э.Пүрэвдорж,
FC ULAANBAATAR: М.Хатантулга, Б.Амарбаясгалан, (О.Баяржаргал 46), Б.Амартүвшин, (А.Чинзориг 53), Ч.Мөнхбат, (Б.Дашдорж 58), Б.Мөнхтогтох, Ц.Пунцагдорж, О.Мөнхбат, Э.Марал-Эрдэнэ, Э.Эрдэнэболд, Б.П.Марк, Эрик Дагро,
Хэдийгээр Хаан Хүнс Титэм хожигдсон хэдий ч 3-4 жилийн дараахь хөлбөмбөгт аянга болж бууж болох хамгийн өндөр магадлалтай баг гэдгээ харууллаа. Тэд туршлагаар дутуу байсан ч тэмцэх чадвар, эзэмших техник дажгүй гэдгээ харуулаад авсан. Ялангуяа ихэнх тамирчид нь 18-тай тул 2-3 туршлагатай тоглогч байвал Лигт толгой цохиод гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. FC Ulaanbaatar клубын камерун тоглогч Эрик Дагротун идэвхтэй тоглолтыг үзүүлэн 4 гоол хийснээр мэргэн буучдын жагсаалтыг 8 гоолтойгоор тэргүүлж явна.
ТОГЛОЛТ №9
ХАНГАРЬД VS ЭРЧИМ 1:3 (1:0)
ГООЛ: Paul Ebuka 17’(1:0), Б.Гарьдмагнай 54’(1:1), Er nani Mauro 63 (1:2)’, Э.Чинбаатар 70’(1:3),
ХАНГАРЬД: Б.Сэр-Од, С.Баярзаяа, О.Мөнх-Од, Д.Энхтөр, (А.Ширчин 49), Б.Эрдэнэбаяр, Т.Энх-Эрдэнэ, З.Энхсүлд, Paul Ebuka, Н.Эрдэнэбаяр, Б.Дашбалжир, М.Эрдэнэсайхан,
ЭРЧИМ: Б.Ариунболд, Ц.Энхжаргал, Э.Чинбаатар, Ц.Нямгомбо, Ц.Энхтөр, Б.Эрхэмбаяр, Г.Батбилгүүн, (Milos Peresic 17, Б.Гарьдмагнай 21),Т.Дүүрэнбаяр, Э.Пүрэвсүрэн, Э.Бямбасүрэн, (Er nani Mauro 22), Доржсүрэн,
Шар хуудас: М.Эрдэнэсайхан 39’, С.Баярзаяа 44’, Б.Эрхэмбаяр 78, С.Баярзаяа 70’
Улаан хуудас: С.Баярзаяа 70’
Тоглолт эхлээд удаагүй байтал Нигери довтлогч Paul Ebuka гоолдож Нийслэл лигийн аварга багийг тоглолтыг сэргээгээд өглөө. Тэд хожигдож байгаа дээр нь дошин дээрээ тоглож байгаа тул Хангарьдын хаалгыг ёстой л бөмбөгдөж өгсөн. Энэ нь чүр дүнгээ өгч 2 дугаар хагаст 3 гоол хийснээр оноо алдаагүй ганц багаар нэрлэгдэж эхэллээ. Дээр нь Хангарьд клубын багийн ахлагч шүүгчтэй маргалдсанаар 2 дахь шар хуудсаа авч талбайг орхин багаа хүнд байдалд оруулсан байна.
ТОГЛОЛТ №10
АРВИС VS ХАНГАРЬД СИТИ 5:4 (5:1)
ГООЛ: Э.Баасандорж 4’ (1:0), Б.Одбаяр 15’ (2:0), П.Нармандах 25’ (2:1), Б.Одбаяр 31’ (3:1), Э.Баасандорж 39’ (4:1), Б.Одбаяр 42’ (5:1), Б.Цогтбаатар 62’ (5:2), П.Нармандах 64’ (5:3), Ц.Баяр 66’ (5:4),
АРВИС: Ч.Мандал, А.ЭнхтулгаЭ.Баасандорж, А.Лхагвасүрэн, А.Даваацэрэн, Д.Болд-Эрдэнэ, Н.Нацагдорж, Б.Одбаяр, (Б.Очиржанцан 85),Э.Сэргэлэн, Б.Баасандорж, У.Тэлмэн,
ХАНГАРЬД СИТИ: Э.Отгонбаяр, (Ё.Энхжаргал 45), Н.Отгонбат, М.Нэргүй, П.Нармандах, О.Билгүүн, Б.Цогтбаатар, Ц.Баяр, Баярмагнай, (А.Бодьрагчаа 45), Г.Төгсболд, Б.Гомбо-Очир, Б.Баттогтох, (М.Ганбаатар 45), Ц.Түмэнжаргал,
Шар хуудас: Б.Баасандорж 25’, Э.Сэргэлэн 57’, Б.Баасандорж 66’, Б.Цогтбаатар 68’
Улаан хуудас: Б.Баасандорж 66’,
Үзүүштэй тоглолтоор энэхүү 8-ны өдрийн тоглолт өндөрлөх байжээ. Эхний үед Арвис-ын хүүхдүүд үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлэн 5:1 харьцаатайгаар өндөрлүүлсэн. Завсарлагаагаар хожигдож байгаа баг чухал 3 сэлгээ хийсэн нь багийг сэргээсэн. Хангарьд сити-чүүд 2 дугаар үед 3 гоол оруулж гайхалтай эргэн ирэлтийг хийхийг дөхжээ. Харамсалтай нь 4 дэх гоол оролгүй байсаар тоглолтын цаг өндөрлөсөн.
ТОГЛОЛТ №11
FC ULAANBAATAR VS ХОРОМХОН 2:2 (1:1)
ГООЛ: Ц.Дарамбаяр 1’ (0:1), А.Чинзориг 11’ (1:1), О.Оюунбаатар 46’ (1:2), А.Чинзориг 53’ (2:2),
FC ULAANBAATAR: Э.А.Ж.Симон, Б.Амарбаясгалан, (О.Мөнхбат 83), А.Чинзориг, Ч.Мөнхбат, Б.Дашдорж, Б.Мөнхтогтох, Ц.Пунцагдорж, О.Баяржаргал, (Б.Амартүвшин 82), Э.Марал-Эрдэнэ, (Э.Эрдэнэболд 48), Б.П.Марк, Эрик Дагро,
ХОРОМХОН: Б.Мөнхболд, А.Батболд, (Н.Болор-Эрдэнэ 90), Ц.Дарамбаяр, Н.Наранболд, Д.Төрбат, А.Улсболд, R.L.Hassan, P.A.Mosi, Ikeda Yudai, Fante Ryan, Д.Мөнхдөл, (О.Оюунбаатар 16),
Шар хуудас: R.L.Hassan 30, А.Улсболд 69, Б.П.Марк 75,
2012 оны 9 дүгээр сарын 09-ны тоглолт хамгийн хурдан гоолоор эхэлсэн. Тоглолт эхлээд 20 секунд өнгөрч байхад баруун жигүүрээс өгсөн Ц.Дарамбаярын дамжуулалт төвийн хамгаалагч Б.Мөнхтогтохын хөлд хүрснээр чиглэл нь өөрчлөгдөж гоол орлоо. Уг нь үзэгчийн зүгээс харахад автогоол байхаар байсан ч шүүгч нар Ц.Дарамбаярын гоолоор тэмдэглэсэн байна. Ийнхүү Хоромхон тоглолтыг хошуучилж эхэлсэн. Гэвч 11 дэх минутад А.Чинзоригийн гайхалтай цохилт байндаа тусаж тооны харьцааг тэнцүүлсэн. Хоёрдугаар үед Хоромхоны солилцоо нүдээ олж, 46 дахь минутад О.Оюунбаатар тооны харьцааг илүү болгов. Гэвч өнөөх л А.Чинзориг дахин нэг гайхалтай гоолыг хийснээр энэхүү тоглолт эвийн гэрээгээр өндөрлөсөн.
ТОГЛОЛТ №12
БУЯНТ УХАА VS ХААН ХҮНС ТИТЭМ 5:2 (4:0)
ГООЛ: Б.Дашням 35’ (1:0), Б.Буман-Учрал 40’ (2:0), Э.Шинэбаяр 44’ (3:0), Б.Дашням 45’ (4:0), Э.Пүрэвдорж 59’ (4:1), Э.Пүрэвдорж 61’ (4:2), Б.Буман-Учрал 84’ (5:2)
БУЯНТ УХАА: Б.Буман-Учрал, Э.Шинэбаяр, Э.Эрдэнэбилэг, (Б.Баярбат 61), Г.Батбуян, Э.Бямбацогт, Б.Нямдорж, О.Дэлгэр, Б.Баярсайхан, (Г.Мөнгөнхуяг 86), А.Барсболд, Х.Энх-Од, Б.Дашням,
ХААН ХҮНС ТИТЭМ: П.Мөнхбат (Б.Хишигбат 37), Б.Анхбаяр, Э.Пүрэвдорж, А.Цолмон, Г.Баасандорж, О.Билгүүн, Б.Амаржаргал (Д.Анхбаяр 49), Б.Баярсүрэн, Г.Төгөлдөр, Г.Алтангэрэл, Э.Пүрэвдорж,
Шар хуудас: Б.Баярсайхан 4, Г.Баасандорж 62, О.Билгүүн 72, Г.Батбуян 86,
Аль хожсон нь анхныхаа ялалтыг авах байсан тул хоёр баг дайчин тоглолтыг үзүүлж эхэлсэн. Буянт-Ухаа багт олон жил хөлбөмбөг тоглож байгаа Б.Буман-Учрал, Э.Шинэбаяр, Э.Эрдэнэбилэг зэрэг туршлагатай тоглогч нар байсан. Тэд ч үүргээ сайн биелүүлж эхний үеийг 4:0 харьцаатайгаар илүүрхсэн. 2 дугаар үед тэд сууж эхэлсэн. Эсрэгээр залуучууд ихтэй Хаан Хүнс Титэм багийн тоглолт итл сэргэж, өрсөлдөгчийнхөө талбайд тоглосон. Харамсалтай нь 2 гоолоос илүүг хийж чадахгүй байсаар сөрөг довтолгооноор нэг гоол алдаж 5:2 харьцаатайгаар хожигдлоо. Энэхүү тоглолт туршлага ямар хэрэгтэйг амьдрал дээр харуулсан тоглолт боллоо.
ТОГЛОЛТ №13
ХАСЫН ХҮЛЭГҮҮД VS ХАНГАРЬД 2:2 (2:1)
ГООЛ: Ө.Эрдэнэболор 13’ (1:0), F.B.Magalhres 20’ (2:0), Paul Ebuka 42’ (2:1), Paul Ebuka 79’ (2:2),
ХАСЫН ХҮЛЭГҮҮД: Б.Батмагнай, Т.Ганзориг, Б.Мөнгөнтулга, Б.Золбоо, Б.Өлзий-Од, Т.Батмөнх, Ц.Мөнх-Эрдэнэ, А.Ууганбаяр, (Б.Жавхлан 83), Ө.Эрдэнэболор, (Б.Нямжигжид 55), Г.Даваа-Очир, F.B.Magalhres
ХАНГАРЬД: Б.Сэр-Од, О.Мөнх-Од, Д.Энхтөр, Б.Эрдэнэбаяр, Т.Энх-Эрдэнэ, З.Энхсүлд, Paul Ebuka, Н.Эрдэнэбаяр, Б.Дашбалжир, М.Эрдэнэсайхан, Ундрахбаяр,
Шар хуудас: Т.Батмөнх 6, F.B.Magalhres 34, Ундрахбаяр 55, А.Ууганбаяр 75, Б.Эрдэнэбаяр 78, 92,
Улаан хуудас: Б.Эрдэнэбаяр 92,
Аль хожсон баг нь хэсгээсээ 2 дугаар байраар гарах даалгавартай. Тоглолтын эхнээс эзэн баг тун хүчтэй довтолгоонуудыг өрнүүлсэн. Тэд гоолуудаа бүгдийг нь хийсэн бол 1 дүгээр хагаст хожлыг өөртөө авах бүрэн боломж байлаа. Гэвч тэд ердөө 2 боломжоо л ашигласан. Эсрэгээс сөрөг довтолгоон цөөхөн өрнүүлж байсан Хангарьдын довтолгооны 1 амжилттай өндөрлөж эхний үеийг 2:1 харьцаатайгаар Хасын Хүлэгүүүд тэргүүлж эхэлсэн. Хоёрдугаар үе Хангарьдын давамгайлал дор явагдлаа. Танайх хийхгүй бол манайх хийе уриан дор Хангарьдын нигери довтлогч гоол хийснээр тооны харьцаа 2:2 болж тэнцлээ. Paul Ebuka тоглолт болгонд гоол хийж манай довтлогч нарт үлгэр дууриалал үзүүлж байлаа. Гэвч энэ тэнцээ нь Хангарьдад ашиггүй. Учир нь тэдний тоглолт өндөрлөсөн бөгөөд 5 оноотойгоор тоглолтоо өндөрлүүлж байна. Хасын Хүлэгүүд Арвис –ын аль хожсон нь хэсгээсээ 2-оор гарна.
ТОГЛОЛТ №14
ЭРЧИМ VS АРВИС 11:0 (5:0)
ГООЛ: Г.Билгүүн 2’ (1:0), Б.Гарьдмагнай 6’ (2:0), Ц.Энхтөр 15’ (3:0), Г.Батбилгүүн 25’ (4:0), Er nani Mauro 43’ (5:0), Г.Билгүүн 61’ (6:0), Б.Гарьдмагнай 63’ (7:0), Ц.Энхтөр 69’ (8:0), Б.Гарьдмагнай 73’ (9:0), Г.Билгүүн 79’ (10:0), Б.Гарьдмагнай 87’ (11:0),
ЭРЧИМ: Б.Ариунболд, Ц.Энхжаргал, Г.Билгүүн, З.Баттулга, (Т.Мөнхбаатар 53), Ц.Энхтөр, Б.Эрхэмбаяр, Er nani Mauro, (Т.Дүүрэнбаяр 46), Г.Батбилгүүн, (Э.Бямбасүрэн 46), М.Төгөлдөр, Доржсүрэн,
АРВИС: М.Чанцал, А.Энхтулга, Э.Баасандорж, С.Азхүү, А.Лхагвасүрэн, А.Даваацэрэн, Д.Болд-Эрдэнэ, Н.Нацагдорж, Б.Одбаяр, Б.Очиржанцан, (Б.Баярдаваа 66), У.Тэлмэн,
Шар хуудас: Б.Очиржанцан 10, А.Даваацэрэн 42, З.Баттулга 52, Э.Бямбасүрэн 67, Б.Эрхэмбаяр 84,
Үнэхээр клуб шиг клуб гэдгээ бүтээн байгуулалт болон бэлтгэл сургуулалт, дасгалжуулагчийн багаа удирдаж байгаа байдал зэргээрээ Эрчим клуб харуулж байна. Тэд өнөөдөр төгс тоглолтыг үзүүлснээр МХБХ-ны цомын тэмцээнд хожигдолгүй багаар нэрлэгдсээр байна. Арвис клубын хүүхдүүдэд энэхүү тоглолт жинхэнэ хичээл боллоо. Тэдэнд авъяас байна цаг хугацааны дараа шилдэг клуб баг болноо.
2012 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДӨР
FIFA БОЛОН МХБХ-НЫ “FAIR PLAY” “ШУДАРГА ТОГЛОЛТЫН ӨДӨР”
ТОГЛОЛТ №15
УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ VS FC ULAANBAATAR 1:2 (0:2)
ГООЛ: Э.Ганцогт автогоол 22’ (0:1), Эрик Дагро 28’ (0:2), Ц.Түмэнжаргал 73 (1:2),
УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ: Ж.Энхбаяр, Н.Цэдэнбал, Б.Ганбат, Д.Лүмбэнгарав, М.Тэлмүүн, Э.Ганцогт, Г.Ёндонжамц (Ц.Амаржаргал 60), Э.Ганзориг, Г.Батцэнгэл, П.Алтантулга, Ц.Түмэнжаргал,
FC ULAANBAATAR: Э.А.Ж.Симон, Б.Амарбаясгалан, А.Чинзориг, Ч.Мөнхбат, Б.Дашдорж, Б.Мөнхтогтох, Ц.Пунцагдорж, (Б.Амартүвшин 86), О.Баяржаргал, Э.Эрдэнэболд Б.П.Марк, (О.Мөнхбат 75), Эрик Дагро,
Шар хуудас: Эрик Дагро 45, О.Баяржаргал 55, Д.Лүмбэнгарав 70, М.Тэлмүүн 83,
Энэ өдөр тоглох багуудын ахлагч нар үзэгчид, хөгжөөн дэмжигчид, эсрэг баг, шүүгч, албаны хүмүүс, өөрсдийгөө хүндэтгэн Шударга тоглохоо илэрхийлснээр тоглолт эхэллээ.
Хожсон баг нь дараагийн шатанд шалгарах сайхан боломж бүрдэх байсан тул тоглолт эхнээсээ ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн. Харилцан довтолж байсан энэ үед торгуулийн цохилт хийх эрхийг FC Ulaanbaatar клуб авсан бөгөөд 25 м орчмоос зөөлөн хаясан бөмбөгийг Улаанбаатар Дээд Сургуулийн хамгаалагч гаргах гэж байгаад алдаа гарган өөрийн хаалганд гоол хийлээ. Удалгүй энэ тэмцээний мэргэн буучдыг тэргүүлж байгаа камерун эх Эрик Дагро гоолдсоноор эхний үе 2:0 харьцаатайгаар өндөрлөсөн. 2 дугаар үед хожигдож байгаа Улаанбаатах Дээд Сургуулийнхан довтолгоог эрчимжүүлсэн боловч 1-ээс илүү гоол хийж чадалгүй хожигдол хүлээлээ. Ингэснээр энэ хэсгээс FC Ulaanbaatar клуб 1-ээр гарах нь тодорхой болсон бол үлдсэн тоглолтуудаас хамааран Хоромхон эсхүл Улаанбаатар Дээд Сургууль хоёрын аль нэг нь дараагийн шатанд шалгарна.
ТОГЛОЛТ №16
ХОРОМХОН VS БУЯНТ УХАА 7:0 (2:0)
ГООЛ: Э.Баасандорж 4’ (1:0), Б.Одбаяр 15’ (2:0), П.Нармандах 25’ (2:1), Б.Одбаяр 31’ (3:1), Э.Баасандорж 39’ (4:1), Б.Одбаяр 42’ (5:1), Б.Цогтбаатар 62’ (5:2), П.Нармандах 64’ (5:3), Ц.Баяр 66’ (5:4),
ХОРОМХОН: Б.Мөнхболд, А.Батболд, (М.Тулга 53), Н.Болор-Эрдэнэ, Ц.Дарамбаяр, Н.Наранболд, (Г.Цогбадрах 55), Х.Цэнд-Аюуш, А.Улсболд, (Ж.Саруултоль 55), P.A.Mosi, Ikeda Yudai, Fante Ryan, Д.Мөнхдөл,
БУЯНТ УХАА: Б.Буман-Учрал, Э.Эрдэнэбилэг, Э.Бямбацогт, Б.Нямдорж, (Б.Баярсайхан 51), О.Дэлгэр, А.Барсболд, Х.Энх-Од, Б.Дашням, Г.Бат-Ялалт, Ц.Дөлгөөнтамир, (Э.Мөнхсүх 46), Д.Эрдэнэ-Очир,
Шар хуудас: Г.Бат-Ялалт 33,
Улаан хуудас: P.A.Mosi 85,
Хожил хэрэгтэй үед Хоромхон зорилгоо амжилттай биелүүлснээр анхныхаа хожлыг авлаа. Тэдэнд сонирхогчдын Буянт-Ухаа баг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсаар хожигдлоо. Энэ өдрийн шударга тоглогч тоглогчоор Буянт-Ухаа багийн 15 дугаартай Б.Дашнямыг нэрлэмээр байна. Алдаа гаргасан тохиолдол бүртээ эсрэг багийн тамирчин, шүүгч, хөгжөөн дэмжигчдээ хүндэтгэн үнэхээр энэ өдрийн тоглогч болж байлаа. Залуу тоглогч Б.Дашнямдаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дөрвөн тойргын нийт 51 тамирчин 114 гоол орсон нь нэг тоглолтод 7.1 гоол орсон үзүүлэлт.
Мэргэн буучид:
• Эрик Дагро FC Ulaanbaatar 9 гоол
• Paul Ebuka Хангарьд 6 гоол
• Б.Цогтбаатар Хангарьд Сити 6 гоол
• F.B.MAGALHRES Хасын Хүлэгүүд 5 гоол
• Б.Гарьдмагнай Эрчим 5 гоол
Нийт 6 улаан 37 шар хуудас үзүүлсэн байна. Хамгийн бохир тоглогчоор Хоромхон клубын P.A.Mosi нэрлэгдэж байна. Тэрээр 1 улаан 1 шар хуудсаар торгуулаад байна.
Нийт 16 тоглолтын дараах хүснэгтийг үзүүлбэл:
Д/Д Баг Тоглолт Хожил Тэнцээ Хожигдол Оноо Байр
1 Эрчим 3 3 0 0 9 1
2 Хасын Хүлэгүүд 3 1 1 1 4 3
3 Хангарьд 4 1 2 1 5 2
4 Арвис 3 1 1 1 4 4
5 Хангарьд Сити 3 0 0 3 0 5
В Баг Тоглолт Хожил Тэнцээ Хожигдол Оноо Байр
1 Хоромхон 3 1 2 0 5 2
2 Улаанбаатар Дээд Сургууль 3 1 1 1 4 3
3 FC Ulaanbaatar 4 3 1 0 10 1
4 Буянт Ухаа 3 1 0 2 3 4
5 Хаан Хүнс Титэм 3 0 0 3 0 5
2012 оны 9 дүгээр сарын 11 болон 12-ны өдрийн тоглолтын хуваарийг танилцуулбал:
9 дүгээр сарын 11 15.00 А хэсэг Арвис Хасын Хүлэгүүд
9 дүгээр сарын 11 17.15 А хэсэг Хангарьд Сити Эрчим
9 дүгээр сарын 12 15.00 В хэсэг Буянт Ухаа УБДС
9 дүгээр сарын 12 17.15 В хэсэг Хаан Хүнс Титэм Хоромхон
Хагас шигшээ
9 дүгээр сарын 13 14.00 В хэсэг А хэсгийн 1 байр В хэсгийн 2 байр
9 дүгээр сарын 13 16.15 В хэсэг В хэсгийн 1 байр А хэсгийн 2 байр
ШИГШЭЭ ТОГЛОЛТ 9 дүгээр сарын 15-ны БЯМБА гарагт 12.00 цагаас Эрчим клубын талбайд болно.