Монголын бүстэй бөхийн холбоо энэ сарын 24-өөс ирэх сарын 4-ний хооронд Казахстан улсын Астана хотноо зохиогдох насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байна. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн Г.Болдбаатар, Д.Алтансүх, Д.Энхболд, Х.Цогтгэрэл, Ч.Эрдэнэсайхан, Э.Энхбат, Б.Сугаржаргал, А.Давааням, Т.Удвал, А.Саранзул, Б.Мөнгөнчимэг, Т.Баанжав нарын 12 тамирчин оролцох гэж байна.
Монголын бүстэй барилдааны холбоо /МББХ/ нь Монгол оронд бүстэй барилдааны спортыг эрчимтэй, тууштай хөгжүүлэх, хүүхэд залуучуудын сэтгэл зүй болон бие бялдарын хүмүүжил олгох зорилгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан. Энэ хугацаанд Дэлхийн болон Ази тив, олон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцож ирсэн юм.