Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНАСАУ ГАЛТ ТЭРЭГНЭЭС ПУУЖИН ХАРВАЛАА

БНАСАУ лхагва гаргийн өглөө галт тэрэгнээс пуужин харвах туршилт хийлээ гэж тус улсын “Rodong Sinmun” сонинд мэдээлсэн байна. Ийнхүү тус улс гуравдугаар сараас хойш анх удаа баллистик пуужин туршлаа.

Энэ нь долоо хоног хүрэхгүй хугацаанд хийсэн пуужингийн хоёр дахь том туршилт болж байна. “Rodong Sinmun” сонинд мэдээлснээр шинээр байгуулагдсан Хурдан пуужингийн анги пуужин харвах сургуулилалтыг явуулжээ.

Туршилтаас харахад пуужингууд нь Япон болон БНСУ-д цохилт өгөхөд хангалттай хүчин чадалтай байгаа аж. Энэхүү туршилт БНСУ-ын шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилттай нэг өдөр болсноороо онцлог байна.

Мөн Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ энэ туршилтыг эрс эсэргүүцэж, Пёньяныг НҮБ-ийн тогтоолын дагуу баллистик пуужин турших хориотойг тодотгожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан