Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Амарсайхан:Хөл хорио тогтоохгүйгээр ажил, амьдралаа хэвийн явуулах бодлогыг Засгийн газар, УОК-оос баримталж байгаа

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, тулгамдсан асуудалтай танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Дархан-Уул аймгийн хэмжээнд коронавирусийн 10945 тохиолдол батлагдсанаас 7808 нь эмчлэгджээ. Өнөөдрийн байдлаар 2894 иргэн хөнгөн хэлбэрээр оношлогдож гэрээр эмчлүүлж байна. Вакцинжуулалтын хувьд нэгдүгээр тунд нийт хүн амын 85 хувь, хоёрдугаар тунд 88 хувь хамрагдсан бол 6693 иргэн бүүстэр тун хийлгэжээ.

Сэлэнгэ аймгийн хувьд цар тахлын халдвараар нийт 6992 иргэн өвчилснөөс 80 орчим хувь хөнгөн хэлбэрээр оношлогдсон байна. Вакцинжуулалтын хувьд 85 хувь 1 дүгээр тунд, 80,2 хувь 2 дугаар тунд хамрагдсан талаар аймгийн Засаг дарга Ж.Оргил танилцууллаа.

Аймгийн хэмжээнд 35 сургууль, 44 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгийн багш ажилчдын 96 хувь вакцины бүрэн тунд хамрагдсан бол 12-17 насны 80 орчим хүүхдүүд 2 тунд бүрэн хамрагджээ.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт зөөврийн рентген аппарат, ПСР төхөөрөмж шаардлагатай байгааг Шадар сайд шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ.

Манай улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жил ургац сайтай байгаа бөгөөд өнгөрсөн жилээс 2.5 цн-ээр их ургац авах төлөвтэй байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан “Цар тахлын үeд аль болох хөл хорио тогтоохгүйгээр ажил, амьдралаа хэвийн явуулах бодлогыг Засгийн газар, УОК-оос баримталж байгаа. Ялангуяа Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг, импорт, экспортын ачаа бараа, бүтээгдэхүүний идэвхтэй бүс болох хилийн томоохон боомттой Сэлэнгэ аймгийн тухайд иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох дэмжих учиртай. Үүний тулд Халдварын голомтыг хумих ажлыг эрчимжүүлж шат шатны ажлын уялдаа холбоог сайжруулах нь чухал. Ковидын Халдварын зэрэгцээ томуугийн улирал эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүд, ахмад настай, жирэмсэн эхчүүдийг томуугийн вакцинд сайн дураар хамруулах ажлыг эрчимжүүлж, иргэдийг мэдээ мэдээллээр сайтар хангах хэрэгтэй” хэмээн үүрэг болголоо.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын хэвлэл

3 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан