Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Базардагина: 500 мянган төгрөг аваагүй оюутнуудад нөхөж олгоно


Өмнөх хичээлийн жилүүдэд Засгийн газрын тогтоолоор “Хүний хөгжил сан”-гаас хүсэлт гаргасан оюутнуудад сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг олгосон. Харамсалтай нь, зарим оюутан энэхүү тэтгэлгийг авч чадаагүй юм. Тэдэнд нөхөж олгох эсэх талаар БШУЯ-ны Сургалтын төрийн сангийн газрын мэргэжилтэн Л.Базардагинаас тодрууллаа.

-”Хүний хөгжил сан”-гийн500 мянган төгрөгөө аваагүй оюутнуудад энэ жил нөхөж олгох боломж бий юү?
-Хүсэлтээ өгсөн хэрнээ ямар нэг шалтгаанаар авч чадаагүй оюутнуудад бид энэ жил нөхөж олгоно.

-Тэгвэл өнгөрсөн жилийн хоцорсон оюутнууд ямар материал бүрдүүлж, хэнд хандвал зохилтой вэ?
-Өөрийн харьяаллын хороо, дүүрэг, сумандаа хүсэлт гаргах хэрэгтэй. Манай мэдээллийн санд оюутнууд бүртгэлтэй байдаг учраас дахин хоцорчих вий гэж айх хэрэггүй. Заавал нөхөж олгох болно. 

-Өнгөрсөн жил дөрөвдүгээр курс төгссөн, 500 мянгадаа хамрагдаж чадаагүй оюутнуудыг яах юм бол?
-“Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт олгох 500 мянгыг ямар ч хэлбэрээр авч болно гэсэн шүү дээ. Төгссөн гэж бүртгэгдсэн л бол манайх хариуцахгүй.

-Энэ жилээс оюутнуудын сургалтын чанараас хамаараад 50, 75, 100 хувийн тэтгэлэг олгохоор болсон. Энэ тэтгэлгийн талаар тодруулахгүй юу?
-2012 оны нэгдүгээр сард гаргасан Засгийн газрын тогтоолын дагуу оюутнуудад “Үндэсний тэтгэлэг” буюу 70200 төгрөгийг сар бүр олгож эхэлсэн. Үүн дээр нэмээд оюутны голч дүнгээс хамаараад дээрх тэтгэлгүүдийг олгохоор болсон. Энэ тэтгэлгийг оюутнууд сургалтын төлбөрөөс нь хөнгөлнө гэж буруу ойлгоод байна. “Үндэсний тэтгэлэг”-ийнхээ 70200 дээр нэмээд хичээлийнхээ амжилтаар аль тэтгэлэгт хамрагдаж байгаагаасаа хамаараад сар бүр мөнгөө аваад явах юм шүү дээ. Тэгэхээр хэрэв 50 хувийн тэтгэлэгт хамрагдаж байгаа бол 70200 дээрээ  50 хувь болох 35100 төгрөгийг аваад явна гэсэн үг.

-Тэгэхээр улирлын сурлагынхаа амжилтаас хамаарч дээрх тэтгэлэгт хамрагдах ёстой. Улирал бүр хүүхдүүд нэмэгдэж, хасагдах нь тодорхой. Тийм болохоор улсын төсвөөс гарах мөнгө хөрөнгөө хэрхэн тооцож, төлөвлөж байгаа вэ?
-Улирлаар биш жилээр тооцохоор болсон. Тиймээс оюутнууд түрүү жилийнхээ голч дүнгээс хамаараад энэ жил дээрх тэтгэлэгт хамрагдах эсэх нь шийдэгдэнэ. Удахгүй БШУЯ-наас нийт оюутны дунд судалгаа явуулаад ирэхээр бид хэдэн оюутан ямар тэтгэлэгт хамрагдахыг нь тооцоод санхүүжилтээ төлөвлөнө.

-Тэгвэл энэ жилийн “Үндэсний тэтгэлэг”-ийг хэзээнээс өгч эхлэх вэ?
-БШУЯ-наас манай данс руу санхүүжилтээ улирлаар нь шилжүүлдэг. Тиймээс удахгүй санхүүжилт хийгдэхээр тэтгэлгээ олгож эхэлнэ.

0 Сэтгэгдэл
gadaadad bgaachuud ni yahiin be bas l adilhan surch bgaa humuushd jaahan harj uzmeer ym.
арай чдээ та нар наад хүнийхээ нэрийг ядаж зөв бичэч, Базардаргиа гэдэг шү дээ
2012 ОНД СУРГУУЛИА ТӨГССӨН БОЛОВЧ ЭНЭ 500,0-ААС БОЛООД СУРГУУЛЬ НЬ ОДОО БОЛТОЛ ДИПЛОМ РОМБЫГ НЬ ӨГӨХГҮЙ БАРЬЦААЛЖ БАЙНА. АЖИЛД Ч ОРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ХОХИРЛОО ХЭНЭЭС НЭХЭХ ВЭ ДАРГА ГУАЙ?
Хамгийн их уншсан