Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн, Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням Канад Улсад ажиллалаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын  Парламентын бүлгийн дарга Г.Дамдинням Канад Улсад ажлын айлчлал хийж, тус улсын Парламентын гишүүн, Канад-Монголын Найрамдлын бүлгийн дарга хатагтай Ясмин Ратанситай Оттава хотод уулзав.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэн хөгжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, түүний дотор хоёр бүлгийн хамтын ажиллагаа, улс төрийн харилцан итгэлцэл, дэмжлэг чухал үүрэгтэйг цохон тэмдэглээд хатагтай Я.Ратансид энэхүү үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж талархлын захидал гардуулав.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Саскачеван мужийн Парламентын гишүүд, Дээд боловсролын сайд, Хөдөө аж ахуйн сайд нартай уулзалт хийхээр Режайна хотод ажиллалаа. Энэхүү ажлын айлчлал нь 5 дугаар сард зохион байгуулагдсан Монгол Улс, Канад Улсын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалтын 9 дүгээр хуралдааны мөрөөр, Монгол-Канадын харилцааг иж бүрэн түншлэлд хүргэхийн төлөө Замын зураглалын хүрээнд болж байгаагаараа онцлог, ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан