Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өршөөл үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 4938 хүн хамрагджээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.09.03/ боллоо. Хэвлэлийн бага хурлаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн шийдвэрийн талаар мэдээлсэн юм.

Хэвлэлийн бага хурлын мэдээллийг тоймлон хүргэе.

Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд уг хуулийн дагуу гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1897  ялтныг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1-5.3 дугаар зүйлд зааснаар 499 хүнд холбогдох 425 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,  6 дугаар зүйлийн 6.1-6.3 дахь хэсэгт зааснаар 602 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 166 ялтан суллагдаж, 7 дугаар зүйлийн 7.1-7.3 дахь хэсэгт зааснаар 1061 ялтанд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасаж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 879 хүнд холбогдох 873 хэргийг өршөөн шийтгэлээс чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх үзүүлэлтээр Өршөөл үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 4938 хүн хамрагджээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан