Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

Засгийн газрын 2018 оны 63 дугаар тогтоолоор Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдаан Төрийн ордны “Чингис хаан” хурлын танхимд боллоо.

 Хуралдаанаар зөвлөлийн 2021 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллаганы хэрэгжилт, коронавируст халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өнөөгийн байдал, халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээ, цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн гамшгийн эрсдэлийг зам, дэд бүтцийн салбарт бууруулах арга зам, гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулахад эрсдэлийн сан бүрдүүлэх нөхцөл ач холбогдол, эрчимжиж буй газар хөдлөлтийн эрсдэл, нөхцөл байдал, цаашид баримтлах чиглэл арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүн”-ийг Засгийн газрын  2020 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн 189 тогтоолоор шинэчлэн баталж, 21 аймаг, нйислэлийн 9 дүүрэгт салбар зөвлөлийг байгуулаад байна.

Үндэсний зөвлөлөөс гаргасан зөвлөмж болон  2021 онд хэрэгжүүлэх нийт 29 арга хэмжээний биелэлт 72,4 хувьтай байгаа юм.

 Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах санүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, эрсдэлийг шилжүүлэх чиглэлээр, коронавируст халдварын сөрөг үр дагаврыг даван туулах, урт хугацаанд халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр, болзошгүй хүчтэй газар хөдлөлт, гал түймрийн эрсдэлийг бууруулах, барилга дэд бүтцийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр, цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийг бууруулахад зам, дэд бүтцийн бэлэн байдлыг хангах чиглэлээр, гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, инновацын ололтыг нэвтрүүлж, шинжлэх ухаанд суурилсан гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан