Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Төмөрхүлэг: Цаашдаа 66 кг-д зодоглоно

“Чингис хаан 2012” дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн ОУХМ, дэлхийн цомын аварга Д.Түмэрхүлэгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тэмцээнд  амжилттай оролцож аваргаллаа. Таны хувьд дөрвөн удаа медаль хүртэж шилдэг тамирчдын жагсаалтыг тэргүүлж байна?
-Тийм ээ. Эх нутагтаа зохион байгуулагдаж буй тэмцээнд хамгийн ихээр ач холбогдол өгдөг. Ялангуяа ард түмнийхээ дэмжлэг, уухайн дор барилдахад сайхан байдаг.
-Аваргын төлөө нутгийн бөх Д.Алтансүхтэй барилдаж вазари үнэлгээгээр ялсан. Барилдаан хэр өрсөлдөөнтэй болов?
-Ямарваа нэгэн тэмцээнд сул өрсөлдөгч гэж байдаггүй. Өөртөө байгаа бүхий л нөөц бололцоогоо дайчилж барилдсан. Зорилгодоо хүрлээ. Нөгөөтэйгүүр 2016 оны олимпын эрхийн хамгийн анхны оноо олгох тэмцээн учир нэлээд төвлөрч оролцсон. Санасандаа хүрч чадлаа.

-Жин өгсөж оролцсон. Бэрхшээлтэй зүйл юу байв?
-Тамирчдын сурсан, дассан жин гэж байдаг шүү дээ. Тиймээс өөрийн жинд барилдаж байгаа шиг амар байхгүй.
-Цаашдаа энэ жинд барилдана гэх юм. Үнэн юм уу?
-Тийм ээ. 66 кг-д зодоглох болно.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан