Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2021 оны 07 дугаар сарын 19-нөөс 07 дугаар сары 26-ныг хүртэлх
Энэ 7 хоногт ихэнх нутгаар ялангуяа нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байна. Нутгийн хойд хэсгээр бороо, өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж болзошгүй тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 19-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20, 23-нд нутгийн зарим газраар, 21-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Салхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Хугацааны эхээр нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан