Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийв Төмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтуудТөмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтууд Буух хаалганы карт уншигч төхөөрөмжийг унтраах, гэмтээх үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно ХЭҮК: Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаатай үед мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг “Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ
Боловсролын сайд П.Наранбаяр Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад ажиллалаа

ШШГЕГ-ын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага /СХТБ/-д Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүү нар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.СХТБ нь 2013 онд Сургалт явуулах тусгай зөвшөөрөл авснаар хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол олгох болжээ. Энэ хичээлийн жилд 48 хүүхэд ерөнхий боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.Тус байгууллагын барилга нь 2012 онд гарсан дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болж, 2020 онд ашиглалтыг зогсоох акт гарсан ч үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сард улсын төсвийн хөрөнгөөр шинэ барилгын ажил нь эхэлсэн бөгөөд 2026 онд ашиглалтад орох юм. Шинэ барилга ашиглалтад ормогц шаардлагатай ширээ сандал, техник, тоног төхөөрөмж зэргээр хангахад анхаарна гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.

СХТБ-ын дарга, дэд хурандаа Ц.Баяртбаатар “Манай байгууллагад анх удаа Боловсролын сайд зочилж байна. Бидний хүсэлтийг хүлээн авч, шинэ барилга ашиглалтад орж цахим танхимтай болмогц ширээ сандал, шаардагдах тоног төхөөхөмжөөр хангахаар болсонд баяртай байна” гэв.Тэрбээр тус сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа багш нарыг Засгийн газрын шагналаар шагнаж, сургуульд нь зөөврийн компьютер, таблет, хэрэгцээт сурах бичгүүдийг олгон, суралцагчидтай ярилцаж, тэдний хүсэл мөрөөдлийг сонссон нь хүүхдүүдэд урам зориг өгч, сэтгэл зүйн дэмжлэг боллоо. Мөн сургалтын орчныг бүрдүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичгээр ханган, ахлах ангийн сурагчдыг цахим сургалтад хамруулах, мэргэжлийн боловсрол эзэмших, их сургуульд элсэн суралцахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, багш, хүний нөөцийг сургах, бэлтгэхэд нь хамтран ажиллахаар тогтов.

Ташрамд, Кристина Ноблийн Хүүхдийн сан тус сургуультай нягт хамран ажилладаг. Тус сангийн сургалт, үйлчилгээнд хамрагдсан хүүхдүүдээс 26 хувь нь их сургууль, коллежид элсэн, 33 хувь нь улирлын чанартай цагийн ажилд орж, 68 хувь нь чөлөөлөгдсөний дараах үйлчилгээ авчээ.

 

1 Сэтгэгдэл
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан