Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН 2020 ОНД ХАМГИЙН ӨНДӨР ОРЛОГО ОЛСОН БАЙНА

АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг танилцуулав.  Засгийн газрын гишүүдийн  хамгийн их хөрөнгөтэй гишүүдийн мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.

Соёлын сайд Ч.Номингийн хөрөнгө, орлого бүртгэгдээгүй байна. Тэрбээр 2021 онд анх сайд болсон тул хөрөнгө орлогын мэдүүлэг нь 2020 оныход бүртгэгдээгүй ажээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хамгийн их хөрөнгөтэй 18.4 тэрбум төгрөгөөр үнэлжээ. 

Хамгийн өндөр хөрөнгө орлоготой УИХ-ын бусад гишүүдийг харвал

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан,УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар, Ц.Анандбазар, О.Цогтгэрэл.   

2020 ОНД ХАМГИЙН ӨНДӨР ОРЛОГО ОЛСОН УИХ-ЫН ГИШҮҮД

Л.Энх-Амгалан - 8.3 тэрбум төгрөг
Б.Дэлгэрсайхан -5.5 тэрбум төгрөг
Б.Чойжилсүрэн -5 тэрбум төгрөг
Ш.Адьшаа -4.5 тэрбум төгрөг
С.Амарсайхан -1.8 тэрбум
Н.Учрал - 961 сая төгрөг
А.Адъяасүрэн - 823 сая төгрөг

ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ УИХ-ЫН ГИШҮҮД

Д.Өнөрболор - 18.3 тэрбум төгрөг (12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай 5 барилга, гурван авто зогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 16 байгууламжтай)
С.Амарсайхан – 10.7 тэрбум төгрөг (3 орон сууцтай)
Ц.Анандбазар – 7.6 тэрбум төгрөг (2 амины, нэг нийтийн орон сууцтай)
Г.Амартүвшин – 7 тэрбум төгрөг (5 нийтийн орон сууцтай)
Ц.Цэрэнпунцаг – 6.7 тэрбум төгрөг (амины 2, нийтийн 1 орон сууцтай. )
Л.Энх-Амгалан - 5 тэрбум төгрөг (амины орон сууц 1, нийтийн орон сууц 2, үйлчилгээний барилга, оффис 1)
Б.Дэлгэрсайхан - 4.8 тэрбум төгрөг (нийтийн орон сууц 2, авто зогсоол 2)
Б.Баярсайхан – 4.5 тэрбум төгрөг (амины орон сууц 1)
Ш.Адьшаа -4.2 тэрбум төгрөг (нийтийн орон сууц 3, үйлчилгээний барилга 1)
Н.Учрал – 3.5 тэрбум төгрөг (нийтийн орон сууц 3, зуслангийн байшин 2, үйлчилгээний зориулалттай байгууламж 1)
Х.Ганхуяг – 3 тэрбум төгрөг (амины орон сууц 1, зуслангийн байшин 1)
Э.Бат-Амгалан – 2.7 тэрбум төгрөг (нийтийн орон сууц 2, хашаа байшин 1)

2020 ОНД ХАМГИЙН ИХ ХАДГАЛАМЖТАЙ БАЙСАН УИХ-ЫН ГИШҮҮД

Ж.Ганбаатар - 8.9 тэрбум төгрөг
Д.Өнөрболор – 7.5 тэрбум төгрөг
Ц.Мөнх-Оргил  - 6.4 тэрбум төгрөг
Б.Дэлгэрсайхан – 2.2 тэрбум төгрөг
Н.Учрал – 1.7 тэрбум төгрөг
Ш.Адьшаа – 1.3 тэрбум төгрөг
Д.Бат-Эрдэнэ-1.3 тэрбум төгрөг
Ч.Хүрэлбаатар – 616 сая төгрөг
Н.Энхболд – 507 сая төгрөг
Д.Сарангэрэл – 495 сая төгрөг
Б.Чойжилсүрэн – 456 сая төгрөг
М.Оюунчимэг – 440 сая төгрөг
А.Адъяасүрэн – 408 сая төгрөг

 

1 Сэтгэгдэл
mongoliin baylagiig hujaad zarj bayjij bga howsh doo .
Хамгийн их уншсан