Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ-аас бараагаа галт тэргээр Замын-Үүд рүү зөөж байна

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд  дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсэг томилон ажиллуулж эхэлсэн билээ. Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгасан байна.

ҮҮНД:

Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан 4 албаны дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ.
Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 автомашиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргажээ.
Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаагдсан ч БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлжээ.
Замын-Үүд дэх 12 терминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажил тогтмол хийж эхлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан