"Spring Breakers" хэмээх шинэ киногоо сурталчлан дэлхийн томоохон хотуудаар аялж яваа дуучин, жүжигчин Селена Гомез найз залуу Жастиныхаа төрсөн нутаг Канадад иржээ. Венец дэх киноныхоо нээлтээс Канадыг зорьж ирсэн тэрээр ёслолын олон арга хэмжээнд оролцохын хажуугаар Жастин Биберийн гэр бүлийнхэнтэй ч уулзаж амжжээ. Хэдийгээр найз залуу нь эзгүй байсан ч Селена Торонтогийн олон улсын кино наадмын улаан хивсний ёслолын үеэр Жастины аав, ээж болон дүү нартай нь уулзсан нь энэ. Түүний тэвэрсэн энэ бяцхан хүү бол Жастины бага дүү хоёр настай Жэксон Бибер юм. Тэрээр найз залуугийнхаа гэр бүлтэй ийнхүү дотно байснаараа сүүлийн үед хоёр хосыг салж магадгүй гэсэн яриаг няцааж, харин ч урд өмнөхөөс илүү дотно байгааг батлаад авчээ. Селена Канадад байх хугацаандаа Жастины гэр бүлтэй маш ойрхон "Трансильваниа" хэмээх зочид буудалд байрласан байна.
С.Гомезын шинэ киноны Канад дахь нээлтийн үеэр
Венец дэх нээлтийн үеэр
Жастины эзгүйд Канадад ганцаараа зугаалж буй Селена Гомез