Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

24 жилийн насжилттай магистраль шугамыг солих ажил өнөөдөр эхэлнэ

24 жилийн насжилттай дулааны 8А,Б,В,Г магистраль шугамыг солих ажил өнөөдөр буюу долдугаар сарын 14-нд эхэлнэ. Шугам сүлжээг өргөтгөх ажил нийт долоон хэсгээс бүрдэх бөгөөд гүйцэтгэгчээр шалгарсан байгууллагууд өнөөдрөөс ажлаа эхлүүлэх юм. Иймд Баянгол дүүргийн 5,6, Сонгинохайрхан дүүргийн 12- 17 дугаар хорооны хэрэглэгчдийн халуун усыг 2021.07.14-2021.09.16-ныг хүртэл хязгаарлана.

Эрчим хүчний яамны захиалгаар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр X хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг нэвтрэх систем /нэг талдаа 3,3км урттай 500Ф шугам/-д оруулан 600Ф болгон өргөтгөх бөгөөд халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. 8А магистралийг анх 1997 онд Дани улсын буцалтгүй тусламжаар угсарчээ. 24 жил ажиллаж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам. Өнгөрөгч өвөл гэхэд 3-4 удаагийн том аваарыг албаныхан засварлаж шуурхай арга хэмжээ авсан байна.

Ташрамд мэдээлэхэд, хотын Ерөнхий менежер шугам сүлжээний өргөтгөлийг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Игор Питров болон бусад албаныхантай хэд хэдэн удаа хуралдаж, тендерийн үйл ажиллагаа, яамдын уялдаа холбоог хангаж, ажлыг түргэвчилсний үр дүнд тус ажил энэ сарын 01-нээс эхэлжээ. Трассд орсон талбайг чөлөөлөх, ногоон байгууламж, обьектыг шилжүүлээд байна.

Захиалагчийн хяналтыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК ханган ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан