Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нарыг томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг гарган Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийг чөлөөлж, Я.Содбаатарыг томилов. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг чөлөөлж, Ж.Энхбаярыг томилов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАРЫН НАМТАР:

Янгуг овогтой Содбаатар 1974 онд төрсөн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг дүүргэж, ШУА-ийн харьяа Технологийн дээд сургууль /одоогийн Улаанбаатар Их Сургууль/-ийг физикч-инженер мэргэжлээр, Удирдлагын академийг удирдахуйн ухааны магистрантур, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн докторантурыг тус тус дүүргэсэн. Физикч-инженер мэргэжилтэй, түүхийн ухааны доктор. ШУА-ийн Бага чуулганы гишүүнээр 2016-2020 сонгогдон ажилласан бөгөөд одоо ШУА-ийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна.

  • 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
  • 1999-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2005-2008 онд Үйлдвэр худалдааны яамны дэд сайд,
  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга, Улсын ерөнхий байцаагч,
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга,
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга,
  • 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд,
  • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар тус тус ажилласан.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ЭНХБАЯРЫН НАМТАР:

Жадамба овогтой Энхбаяр нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд Монгол Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд Нидерландын Хаант Улсын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Англи, орос хэлтэй.

  • 1992-2000 онд “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирал,
  • 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга,
  • 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга,
  • 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх,
  • 2006-2008 онд Улсын Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Тамгын газрын дарга,
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр тус тус ажилласан.

10 Сэтгэгдэл
bayar hyrgye
Тун зөв хүмүүсээ томилжээ.
Enhbayar,Sodbaatar mash zuw songolt.
Мундаг хүмүүсээр багаа бүрдүүлжээ. Энхбаяр, Содбаатар нартаа ажилд нь амжилт хүсье
Монголчууд минь аливаа зүйлийг өөдрөгөөр хүлээж ав, Шинээр томилогдсон хүмүүс туршлагатай, сайн удирдагчид байна. Аливаа зүйлийг харлуулах гэж бүү яар. Үр дүнг нь хүлээ. Тэвчээртэй байж сур, бусдыг дагаж худлаа хийрхээд баймааргүй байна.
Томилгоо сайн болсон байна. Ерөнхийлөгч зөв багаа бүрдүүджээ. Ажлын амжилт ерөөе!
Содбаатар, Энхбаяр нарыг дэмжиж байна, туршлагатай удирдагчид
Зөв хүмүүсээ томилсон байна. Одоо энэ эрчээрээ сайн ажиллах байх гэж найдаж байна.
HUUK erunxilochdo amjilt husii ovoo ggui humuus bn
Enhbayar Sodbaatar nart ajliin amjilt husie Tuushtai mundag ajillah bh demjij bn
Хамгийн их уншсан