Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Даваачимэг залуучуудын дэлхийн аварга боллоо

Тайланд улсын Паттая хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр манай гурван эмэгтэй бөх дэвжээнд гарснаас 51 кг-ийн жинд өрсөлдсөн “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Даваачимэг урамтай сайхан барилдаж алтан медаль хүртлээ. Ийнхүү манай чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны залуучуудын дэлхийн аварга төрлөө.
Өмнө нь эрэгтэй төрөлд Гавьяат тамирчин Б.Болд, олон улсын хэмжээний мастер С.Эрдэнэбаяр, Т.Даваахуяг нар дэлхийн залуучуудын аварга болж байсан юм.
Маргааш манай хоёр эмэгтэй бөх мөн барилдана.  Энэ залуучуудын ДАШТ-нд Австрали, Австри, АНУ, Армян, Беларусь, БНСУ, БНХАУ, Болгар, Бразил, , Гүрж, Израиль, Иран, Казахстан, Канад, Колумб, Литов, Молдав, Монгол, ОХУ, Тайвань, Тайланд, Турк, Узбек, Украин, Унгар, Чех, Швед, Швейцарь, Япон зэрэг 42 орны бөхчүүд оролцож байна.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан