Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗХЖШ-ЫН ДАРГА ГАВЬЯАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат эмч цол хүртсэн бэлтгэл хурандаа Ж.Найманжин, Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн орлогч, хурандаа Г.Наранхүү, Монгол Улсын эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цол хүртсэн Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа С.Батболд, тус эмнэлгийн сувилагч А.Сольхүү нарт хүндэтгэл үзүүллээ. Хурандаа Г.Наранхүү томилгоот ажилтай байсан учир бусад гавьяатуудыг хүлээн авч уулзаж, баяр хүргэсэн юм. Дэслэгч генерал Д.Ганзориг "Монгол Улсын гавьяат эмч, Монгол Улсын эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цол хүртсэн та бүхэндээ ЗХЖШ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлье.

Ард түмэн тэр дундаа цэрэг дайчдынхаа эрүүл энхийг манаанд хос тангарагтайгаар зүтгэсэн та бүхний цаг наргүй хөдөлмөр, хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлсэн явдалд би ч гэсэн та нарын адил баяртай байна. Энэ цаг үед "ковид-19" цар тахлаар халдварласан иргэдийг анагааж эмчлэх амаргүй үүргийг нуруун дээрээ үүрч, өндөр ачаалалтайгаар ажиллаж, Монгол Улсынхаа эрүүл, аюулгүй байдалд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж байгаад Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье. Энэ сайхан хүндтэй цол та бүхнийг цэл залуугаасаа чагнуураа тэврээд ард түмэн, цэрэг дайчид бүр даян дэлхийн энхийг үйлсэд ч анагааж эдгээх буянтай их үйлсийг гүйцэтгэж ирснийг илтгэж байна" хэмээгээд цаашдынх нь ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан