Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Ганзориг:Уучлаарай хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй

Сонгуулийн дараа хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл иргэдийн дунд газар аваад байна. Тэгвэл энэ мэдээллийг УОК-ийн гишүүн, Засгийн газрын ХМХГ-ын дарга Ц.Ганзориг үгүйсгэлээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Засгийн газар болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн иргэддээ 6.15- гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байна.

Өнөөдөр давтан тунг тариулаад 14-с дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь байна.  Бүрэн вакцинжаагүй иргэд халдварт өртөж байгаа эрсдэлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна.

Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна” хэмээн мэдээллээ.

2 Сэтгэгдэл
Саналаа гаргаач тэгээд
Та нар чинь дандаа гэнэт гэнэт шийдвэр гаргадаг биз дээ. Ажил амьдралаа гэнэтийн шийдвэрт зохьцуулах гээл ард иргэд чинь ванга дхаас өөр арга алга.
Хамгийн их уншсан