Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгийн онцгой комиссын дарга нарт вакцинжуулалтаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Б.Энхболд нар Аймгийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, улсын хэмжээнд хийж буй вакцинжуулалтын талаарх нэгдсэн мэдээлэл өгч, орон нутаг дахь дархлаажуулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож,  мэдээлэл солилцож, зарим үүрэг даалгаврыг өгөв.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 4, 5, 6 дугаар сарыг дархлаажуулалтын сар болгож, зорилтот бүлгийн хүн амаа КОВИД19-ийн эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулахаар зорьсон бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 15-аас дархлаажуулалтын үр дүн мэдрэгдэж, халдварын тархалт хумигдаж, тохиолдлын тоо тогтвортой буурах тооцоолллыг Эрүүл мэндийн яам болон эрдэмтэн судлаачдын багийн судалгаа харуулж байсан юм.

2021 оны 6 дугаар сарын нэгний байдлаар улсын хэмжээнд 1-р тунд 1,859,509 хүн (89.9%), 2-р тунд 1,323,266 хүн (64%) хамрагдсан байна. Харин орон нутгийн зорилтот бүлгийн хүн амаас  1-р тунд 908316 хүн (81.5%), 2-р тунд 577183 хүн (51.8%) нь хамрагджээ.

Үүнээс үзвэл вакцины хоёрдугаар тунд хамрагдалт орон нутагт тооцсон шиг идэвхитэй биш байгаа нь сэтгэл зовоож байна гээд дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг Аймгийн онцгой комиссын дарга нарт Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгож, Баян-Өлгий, Ховд, Увс, Дундговь, Хөвсгөл аймгийн засаг дарга нарт хатуу анхааруулга өгсөн юм. Орон нутгийнхны хувьд малчид бусад аймгууд руу отроор олноороо явсан зэрэг нь дархлаажуулалтад хамрагдах тоог бууруулахад нөлөөлж буй томоохон хүчин зүйл болж байгаа гэв. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын амралт эхэлж хүүхдүүд орон нутаг руу ихээхэн зорчиж буй нь тархалтыг нэмэгдүүлэх болсон гэдгийг онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

 

-         Дархлаажуулалт хүн амтай харьцуулахад сайн аймгууд:

 Өмнөговь (1-р тун 111.2%, 2-р тун 78.5%)

 Дорноговь (1-р тун 91.2%, 2-р тун 71.2%)

 Сүхбаатар (1-р тун 89.7%%, 2-р тун 53.1%%)

 -       Дархлаажуулалтад хамрагдсан хүний тоогоор өндөр аймгууд:

Хөвсгөл (1-р тунд 64683 хүн 74.5%, 2-р тунд 27040 хүн 31.2%) саяхнаас эрчимжсэн бололтой.

Сэлэнгэ (1-р тунд 57388 хүн 81.4%, 2-р тунд 46949 хүн 66.6%)

Орхон (1-р тунд 55382 хүн 80.7%, 2-р тунд 42603 хүн 62.1%)

-       Дархлаажуулалт доогуур үзүүлэлттэй байгаа аймгууд:

Увс (1-р тунд 35301 хүн 68.8%, 2-р тунд 10829 хүн 21.1%)

Дундговь (1-р тунд 21155 хүн 68.9%, 2-р тунд 12415 хүн 40.5%)

 Өвөрхангай (1-р тунд 54338 хүн 72.9%, 2-р тунд 35763 хүн 48.0%)

Улсын хэмжээнд,

●      Вакцин хийлгээгүй хүн ам

-       1.1 сая хүүхэд

-       200 гаруй мянган иргэн (80 мянган жирэмсэн эмэгтэй)

●      Халдвараар нийт 57707 хүн өвдсөн.

-       Вакцины 2 дахь тунд хамрагдаад өвчилсөн 3859 хүн байна.

-       Вакцинд бүрэн хамрагдаад 14 хоногоос хойш өвчилсөн 974 хүн (4 дахин буурсан) байна.

-       90-с дээш хувь нь хөнгөн өвчилж байна.

-       0-4 насны хүүхэд 22.3%, 5-9 насны хүүхэд 32.3%, 10-14 насны хүүхэд 31%, 15-17 насны хүүхэд 14.3%-ийг тус тус эзэлж байна. Хүүхдийн дунд бүртгэгдсэн халдварын ихэнх нь Улаанбаатар хотод (88.1%) бүртгэгдсэн ба 24 (0.23%) хүүхэд гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан