Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
СЕХ: ГАДААД УЛСААС 5618 ИРГЭН БУЮУ БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН 76 ХУВЬ НЬ САНАЛАА ӨГСӨН

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхэд долоо хоног үлдээд байна.

Гадаад улсад оршин сууж буй Монгол Улсын иргэдээс санал хураах үйл ажиллагаа дууслаа. Гадаадаас сонгуульд оролцохоор бүртгүүлсэн иргэдийн 76 хувь нь буюу 5618 сонгогч саналаа өгсөн байна. 2017 оны сонгуультай харьцуулбал санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн ирц 10 гаруй нэгж хувиар нэмэгджээ. Ирц Токио, Вашингтон, Сөүл зэрэг олон сонгогчтой хотод 70-80 гаруй хувьтай байсан нь санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн идэвх өндөр байсныг харуулж байна.

Гадаад улсад сонгуулийн насны Монгол Улсын 200 мянга орчим иргэн байгаа гэсэн албан бус тооцоо байгааг Сонгуулийн ерөнхий хороо мэдээлж байв. Үүнээс 7394 нь буюу 3.7 хувь нь сонгууль өгөхөөр бүртгүүлжээ. Саналыг 30 орны Дипломат төлөөлөгчийн 44 газрын дэргэдэх салбар комисст авсан байна.

Дараагийн сонгуулиудад гадаад улсад байгаа иргэдийн саналыг цахимаар авах хувилбарыг судалж байгааг Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ.

 

1 Сэтгэгдэл
Хотод байдал хүнд байна гэж МАН- ы судалгаа гарсан гэсэн. Ялангуяа залуус хотод ч хөдөөд ч Энхбатыг шууд дэмжиж байна гэсэн тандан судалгаа гарчээ. Гадаадад санал өгсөн хүмүүс Энхбатыг дэмжжээ.
Хамгийн их уншсан