Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чи үүрэг бүхий 45 Салбар комиссыг байгуулсан. Гэвч “Ковид -19” вирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас Пхеньян дахь Салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон. Харин бусад 44 Салбар комисс сонгогчдын санал санал авах ажиллагааг өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж, хэвийн үргэлжилж өндөрлөв.
Санал авах эхний өдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг /Улаанбаатарын цаг/-ийн байдлаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7394 сонгогчийн 39.8 хувь буюу 2082 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд:
1. Австралийн Холбооны Улсын Канберра хот дахь Салбар комисст – 495 сонгогч (64.5 хувь)
2. Тайландын Хаант Улсын Бангкок хот дахь Салбар комисст – 22 сонгогч (27.8 хувь)
3. ХБНГУ-ын Берлин хот дахь Салбар комисст – 35 сонгогч (8.5 хувь)
4. БНКиргиз Улсын Бишкек хот дахь Салбар комисст – 10 сонгогч (45.5 хувь)
5. БНХАУ-ын Бээжин хот дахь Салбар комисст – 68 сонгогч (81 хувь)
6. БНПУ-ын Варшав хот дахь Салбар комисст – 26 сонгогч (81 хувь)
7. БНАЛАУ-ын Вьентьян хот дахь Салбар комисст – 30 сонгогч (100 хувь)
8. Кувейт Улсын Эль-Кувейт хот дахь Салбар комисст – 7 сонгогч (100 хувь)
9. ОХУ-ын Москва хот дахь Салбар комисст – 47 сонгогч (40.9 хувь)
10. Беларусь Улсын Минск хот дахь Салбар комисст – 8 сонгогч (40 хувь)
11. БНКазахстан Улсын Нур-султан хот дахь Салбар комисст – 15 сонгогч (75 хувь)
12. БНФУ-ын Парис хот дахь Салбар комисст – 11 сонгогч (13.1 хувь)
13. БНЧУ-ын Прага хот дахь Салбар комисст – 35 сонгогч (16.6 хувь)
14. БНБолгар Улсын Софи хот дахь Салбар комисст – 35 сонгогч (16.6 хувь)
15. БНСУ-ын Сөүл хот дахь Салбар комисст – 349 сонгогч (32.4 хувь)
16. Швед Улсын Стокгольм хот дахь Салбар комисст – 66 сонгогч (28.3 хувь)
17. БНСингапур Улсын Сингапур хот дахь Салбар комисст – 32 сонгогч (49.2 хувь)
18. Япон Улсын Токио хот дахь Салбар комисст – 429 сонгогч (51.7 хувь)
19. БНСВьетнам Улсын Ханой хот дахь Салбар комисст – 25 сонгогч (92.6 хувь)
20. Швейцарийн Холбооны Улсын Женев хот дахь Салбар комисст – 44 сонгогч (27.7 хувь)
21. БНТурк Улсын Истанбул хот дахь Салбар комисст – 24 сонгогч (14.2 хувь)
22. Япон Улсын Осака хот дахь Салбар комисст – 75 сонгогч (62 хувь)
23. БНТува Улсын Кызыл хот дахь Салбар комисст – 21 сонгогч (100 хувь)
24. ОХУ-ын Улаан-Үд хот дахь Салбар комисст – 33 сонгогч (33.7 хувь)
25. ОХУ-ын Иркутск хот дахь Салбар комисст – 23 сонгогч (51.1 хувь)
26. БНХАУ-ын Хөх хот дахь Салбар комисст – 18 сонгогч (30 хувь)
27. БНХАУ-ын ЗЗОБ Хонконг дахь Салбар комисст – 15 сонгогч (65.2 хувь)
28. БНХАУ-ын Шанхай хот дахь Салбар комисст – 15 сонгогч (45.5 хувь)
29. БНХАУ-ын Эрээн хот дахь Салбар комисст – 29 сонгогч (35.4 хувь)
30. БНСУ-ын Пусан хот дахь Салбар комисст – 47 сонгогч (30.5 хувь)
31. БНХАУ-ын Манжуур хот дахь Салбар комисст – 6 сонгогч (100 хувь) тус тус саналаа өгөөд байна.
Брюссель – орон нутгийн 12:46 цагийн байдлаар 56 сонгогч саналаа өгч ирц 33.1% хувьтай байна. Австри, Вена орон нутгийн 14:00 цаг, Улаанбаатарын 20:00 цагийн байдлаар 57 сонгогч саналаа өгөөд байгаа нь 35 хувь болж байна. Лондон - 12:00 цагийн байдлаар 19 хүн санал өгч, ирц 10.2 хувь боллоо. Ром хот - 12:00 цагийн байдлаар 5 хүн саналаа өгсөн нь саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын 21,7 хувь болж байна. Каир – орон нутгийн цагаар 11.00 цагт 10 сонгогч буюу санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын 55.5 хувь нь саналаа өгчээ.
Куба Улсын Хавана хот дахь Салбар комиссын мэдээлснээо орон нутгийн 08:32 цагийн байдлаар бүртгүүлсэн нийт 24 сонгогчдоос 8 сонгогч санал өгснөөр ирц 33,33 хувьтай байна.
Дели хотод орон нутгийн 18:30 цагийн байдлаар 9 иргэн буюу 56 хувь нь санал өгсөн байна.
Стокхолм салбар комисст орон нутгийн цагаар 14.30 цагийн байдлаар 94 сонгогч саналаа өгч ирц 40.3 хувь байна. Москвад орон нутгийн 16:00 цагийн байдлаар 69 сонгогч буюу 60 хувь нь санал өгсөн. Пусан 44 СК. Орон нутгийн 22:00 цагт нийт 79 сонгогч саналаа өгөв. Ирц 51.3 хувь болж эхний өдрийн санал хураалт өндөрлөлөө.