Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Боловсролын салбар дахь цахим шилжилт амжилттай хэрэгжиж буйг талууд онцоллоо

“КОВИД-19 цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын багш сурагчид орон зай, цаг хугацааны байршлаас үл хамааран сургалтын үйл ажиллагааг онлайнаар явууллаа. Боловсролын салбар дахь дээрх цахим шилжилтийг хийхэд НҮБ-ын дэмжлэгийг онцлох шаардлагатай. Тодруулбал, “Монгол Улсад КОВИД-19 цар тархалтыг хязгаарлах, үүнээс гарах сөрөг нөлөөллийг бууруулахад нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх” 1 сая ам.долларын төслийг боловсрол болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн юм.

Энэ хүрээнд Боловсролын салбарт уламжлалт танхимын сурган заах арга зүйг хүүхдийн сонирхолд нийцүүлэн, зураг дүрсээр баяжуулсан, хүүхдийн оролцоог хангасан дасгал ажлуудыг нэгтгэсэн сурагч төвтэй сургалтын жишиг контент теле хичээл, боловсруулахад чиглэж ажиллалаа.

104 ЖИШИГ ИНТЕРАКТИВ КОНТЕНТ БОЛОВСРУУЛАВ

НҮБ-ын Хүүхдийн Сан сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн 60 контент, ЮНЕСКО ерөнхий боловсролын 28 контент, НҮБ-ын Хүн Амын Сан эрүүл мэндийн 16 контентыг тус тус хариуцаж ажилласан. 104 жишиг интерактив контентыг боловсруулахдаа тэгш хүртээмжтэй байдлыг хангах үүднээс Казак, Тува болон дохионы хэлний орчуулгатай бэлтгэсэн бол 12 контентыг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан бүтээв.

Цаашид интерактив контентыг нэмэгдүүлж, болзошгүй эрсдэл, онцгой нөхцөлд боловсролын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх нь чухал гэдгийг талууд онцоллоо. Цэцэрлэг, сургууль бүр сургалтын хосолмол арга барилтай байх, багш нар дижитал ур чадварын арга зүйд суралцах, сайжруулах шаардлагатай гэдгийг тайлангийн хурал дээр оролцогчид хэлэв.  

ECONTENT.EDU.MN СУРГАЛТЫН ЦАХИМ СИСТЕМ САЙЖРУУЛАЛТ

Танхимын хичээл сургалтын үйл ажиллагаа зогссон өнгөрсөн хугацаанд цахим сургалт зохион байгуулахад сургалтын удирдлагын систем нэн шаардлагатай байсан. БШУЯ-ны санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр сургалтын нээлттэй нөөц материал түгээхэд чиглэсэн econtent.edu.mn цахим хуудсыг баяжуулж, өмнө байсан сургалтын материалын сангийн уялдаа холбоог сайжруулж, сурагчдад ашиглахад амар болгох ажлыг гүйцэтгэлээ.

Шинэчилсэн цахим хуудаст боловсролын салбарт ашиглагдаж байгаа систем платформуудыг нэгтгэж цахим сургалт удирдахад шаардлагатай дасгал ажил, тест, үнэлгээ, харилцаа холбоо, тайлангийн функцүүдийг нэмж оруулаад байна.

30 ЖИШИГ АУДИО КОНТЕНТ

Телевиз, интернэтийн сүлжээгүй алслагдсан малчин айлын хүүхдүүдийн сурлагын хоцрогдлыг бууруулах сурах үйл явцыг дэмжих үүднээс 30 жишиг аудио контентыг боловсрууллаа. Энэхүү контент нь үлгэр, өгүүллэгийг сургалтын хэлбэрт шилжүүлж зохиол болгосноор хүүхэд түүнийг үлгэрлэж, хувь хүний зан чанарыг төлөвшүүлэхэд туршлага болох юм. Аудио контентууд нь 4-7 насны хүүхдүүдэд чиглэсэн бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сангийн зорилтот 4 аймаг, нэг дүүргийн нийт 1300 хүүхдэд радио хүлээн авагчийн хамт түгээв.    

Боловсролын салбар дахь дээрх цахим шилжилтүүдийн үр дүнг ярилцаж, цаашид анхаарах санал, зөвлөмжүүдийг оролцогч талууд дэвшүүлж тайлангийн онлайн хурал үр дүнтэй боллоо. 


 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан