Тавдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 680 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 54 мянга 414 болоод байна.
Хөл хорионы дэглэм суларснаас хойш өдөрт илрэх халдварын тохиолдол 400-500 болж буураад байсан бол сүүлийн хоёр долоо хоног орчмын хугацаанд шинжилгээний тоо хоёр дахин буурсан үед 500-600 давж бүртгэгдэж байгаа нь өндөр үзүүлэлт болж байгаа юм.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 90 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт бүртгэгджээ. Үүнээс гадна “Covid-19”-ийн нэн хүнд хэлбэрээр хоёр иргэн нас барсан байна. Ингэснээр “коронавирус”-ийн шууд шалтгааны улмаас нас барсан хүний тоо 257 хүрээд байна.
Вакцинжуулаль эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 1.8 сая иргэн вакцины эхний тун, 800 гаруй мянган хүн хоёр дахь тунг хийлгэжээ. Нийслэлд 18-аас дээш насны иргэдийн 99.1 хувь буюу 944 мянга 539 хүн эхний тунд, 68.9 хувь нь буюу 656 мянга 751 хүн бүрэн тунд хамрагдсан үзүүлэлттэй байна.