Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
МИАТ ТӨХК-ИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

 

“Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жил, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад ертөнцөд гарах гол гарц, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон иргэний нисэхийн салбарын хөгжлийн чиг хандлага, өнгө төрхийг тодорхойлж, мэдлэг чадвар, дадлага туршлагатай боловсон хүчнийг бүрдүүлэн олон нийтийн ашиг сонирхол, эрх ашгийг дээдэлсэн үйл ажиллагаагаар аялал жуулчлалыг дэмжсэн, иргэдийн нийгмийн хэрэгцээг хангасан, эрэлтэд нийцэхүйц, хүртээмжтэй агаарын тээврийг хөгжүүлэхэд оруулж буй онцгой хувь нэмэр, үе үеийн ажилтан, албан хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир шагнал гардуулсныхаа дараа үг хэлж, “МИАТ” ТӨХК-ийн үе үеийн ажилтан, албан хаагчдад үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 65 жилийн ойн баяр, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийн мэндийг дэвшүүллээ.

“МИАТ” ТӨХК нь дэлхий нийтэд тархсан цар тахлын хүнд цаг үед үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд тусгай үүргийн 142 удаагийн нислэгийг олон улсын 24 чиглэлд үйлдэж, гадаад улсаас 26 мянга орчим иргэнийг эх орондоо татан авчирсан байна.

Түүнчлэн Ази, Европын хооронд 300 орчим ачаа тээврийн нислэг үйлдэж, 5 сая орчим килограмм эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэснээс 22 удаагийн нислэгээр эх орондоо вакцин тээвэрлэн авчирч ажилласан юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан