Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД БҮТЦИЙГ УГСАРЧ ДУУСГАВ

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улсын Засгийн газар, Эрдэнэс таван толгойн хөрөнгө оруулалтаар Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км Төмөр замын дээд бүтцийг угсарч дууссантай холбогдуулан Дорноговь аймагт ажиллаа.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гаргаж төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхдээ хэд хэдэн үетэйгээр ажлаа төлөвлөсөн. Эхний үе нь Таван толгой –Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт билээ. Хоёр дахь үе Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөгдсөн байна.

2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Зүүнбаян-Таван толгой чиглэлийн эхний 50 километр төмөр замыг дуусгаж, хүлээн авч байсан бол өнөөдөр Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр замын дээд бүтцийг угсарч дуусгалаа.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, дотоодын төмөр замын сүлжээгээр дамжуулан Орос, Хятадын төмөр замын сүлжээнд холбогдох, цаашилбал далайн боомтуудад хүрэх, Тавантолгойн ордын нүүрсийг Хятад, Солонгос, Япон улсын зах зээлд хүргэх зэрэг эдийн засгийн бодит үр өгөөжийг өгөх юм.

 

3 Сэтгэгдэл
zuv byhnii tuluu temtsej baisan d chin bayrlalaa
Шударга ёсны төлөө зүтгэсэн Ерөнхийлөгч маань үнэхээр хүч тэнцвэргүй тулаанд ялагдаж байна. Харамсалтай! Хамгийн үр бүтээлтэй ажилласан жинхэнэ эх оронч Ерөнхийлөгч Х.Баттулга танд талархаж байна. Монгол хүнд бусдаас дутахгүй амьдарч, хийж бүтээх мөрөөдөл байх ёстойг та харуулж, үлгэр дууриал үзүүллээ.
хамгийн зөв шийдвэр байсан Зүүнбаян төмөр замыг барьсанаар улсын хөгжилд нэмэртэй Гашуунсухайтыг эхлээд барьсан бол нүүрсээ зараад л дуусах байв Хэдэн айл л баяжаадард түмэн юу чүгүй үлдэх байлаа
Хамгийн их уншсан