Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Сумъяабазар: 19 аж ахуйн нэгжийн Туул голын эрэг дагуу газар эзэмших эрхийг нь цуцална

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар олгож, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаа асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь очиж ажиллалаа. Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг аж. Үүнээс 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ. Түүнчлэн зарим барилгын компани шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургаснууд дээр асгаж, гэмтээж байгаа гэв.

Хотын дарга Д.Сумъяабазар “Туул голын эрэг дагуу барилга барьж болохгүй. Сүүлийн нэг жилийн дотор олон удаагийн давтамжтай газар хөдөлж байна. Туул голын дагуу өндөр барилга барих эрсдэлтэй. Цаашид Туул голын унаган төрхийг алдагдуулахгүй байх, бургасыг хамгаалах чиглэлээр ажиллана” гэлээ.

Түүнчлэн хууль, дүрмийн хүрээнд ажиллахгүй байгаа дээрх 19 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг нь цуцлах арга хэмжээ авна гэв. Өмнө нь хоёр ч удаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх газруудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн тус газруудын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох үүргийг холбогдох албаныханд өглөө.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хан хиллс", "Ривер гарден” хотхоноос баруун тийш үерийн далангийн урд хэсгээр нэг км орчим авто зам барих асуудлаар тус газарт ажилласан юм. Учир нь дээрх хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийш гарах гарцтай бөгөөд ихээхэн түгжрэл үүсгэдэг байна. Тиймээс баруун тийш авто зам тавьж, Зайсангийн замтай нийлүүлэх ажлыг хийх чиглэлийг холбогдох албаныханд үүрэг болгосон билээ. Тус авто замын ажлыг хийж гүйцэтгэхэд хэд хэдэн байршилд замын трасст орж байгаа бургаснуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа аж. Тиймээс Хотын дарга бургаснуудыг технологийн дагуу шилжүүлэх, өөр газар суулгах боломжтой эсэхийг нь судлах үүргийг өглөө. Тэрбээр “Үерийн далангийн урдуур тавих авто замын ажил бол нийтийн эрх ашгийн төлөө хийж байгаа ажил. Бид нийтийн эрх ашгийг дээдэлж ажиллах ёстой” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

6 Сэтгэгдэл
Уг нь Сумяа мааннь зөв зоригтои шийд гргж байга, даанч дунд шатнд явах бллбу, бас цаад эзд нь дилдэх болву..Богдын амнуд элдв юмнуд дүүрчд байна, М.Энхблдн ажлуу, Зайснгийн амнд бодон хүртл байдг бсан. Бүгдийг хөөх хэргтэй, хэргтэй юмнд дарнглал хэргтэй
Туул голоо, бургасаа хамгаалсан шиг хамгаалаарай.Сонгуулын маргааш мартаж орхих бий дээ ? ТЭЦ-3 ын урд голын захад ухаж эхэллээ шүү? Хотын захиргаа, дарга нар минээ. Ам,ажил хоёроо бодмоор л байна шүү.
Za naad chine darga bolsnii gavya bolno shuu oor hichneen muu heluulsen ch naad chine zov shuu!
Тэгээд үнэнээсээ хиыгээрэй дээ чаагаад байлгүй
Амарсайханыхаа туулын бургасыг хядаад байшин барьж байгаа газруудыг цуцлаарай адилхан туул гол шүү!!! Хотын замаа засаачээ!!! Данх шанагаар биш технологоор нь хийлгээчээ!!!
Тэгмээрсэндээ үнэн бол
Хамгийн их уншсан