З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Туул голд машинтайгаа урссан дөрвөн иргэнийг авран хамгааллаа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний зүүн талд “Туул” голд 4 хүнтэй автомашин усанд урсаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнийн 01:35 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн.
Дуудлагын дагуу нийслэлийн “Аврах анги-105”-ын бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан алба хаагчид ослын газарт очиход 30-31 насны гурван эрэгтэй, 28 настай эмэгтэй нар “Toyota Sai” загварын автомашинтай урсаж байсныг завь, аврах олс ашиглан гаргаж, иргэдийн амь насыг нь авран хамгааллаа.
Иргэд та бүхэн усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
0 Сэтгэгдэл