Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр боллоо.

Үрийн улаанбуудайн үнийг 30 хувь хөнгөлнө

Цар тахлын улмаас давагдашгүй нөхцөл үүссэн учир Хөдөө аж ахуйг дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаанбуудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор боллоо.

Энэ жил 389 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 18 орчим мянган га-д төмс, 10 орчим мянган га-д хүнсний ногоо, 66 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, 7,000 га-д жимс, жимсгэнэ тариална.

Ингэснээр 496 орчим мянган тн үр тариа, үүнээс 471 мянган тн улаанбуудай, 222 мянган тн төмс, 116 мянган тн хүнсний ногоо, 170 мянган тн малын тэжээл, 26 мянган тн тосны ургамал, 3,000 тн жимс, жимсгэнэ хураан авч 360 мянган га-д уринш боловсруулахаар төлөвлөжээ.   

Энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага өгч эхэлнэ

12 дугаар анги төгсөгчдийг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгав. Төгсөх сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэв. Бүртгэлээс үзвэл:

-       15-16 насны 27

-       17 насны 1,675

-       18 насны 25,082

-       19 насны 13,636 нийт 40,420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Эдгээрийн 19,290 нь нийслэлд, 21,130 нь орон нутагт бүртгүүлжээ.

Төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгоно

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгоно.

Мөн:

-       Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтан

-       Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид ажлаа хийх хугацаанд нь сар бүр үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор боллоо.

Ингэснээр 120 орчим эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, 30 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 28 асрагч нэмэгдэл авах юм. Шаардагдах хөрөнгийг энэ оны батлагдсан төсвөөсөө гаргах, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган санхүүжүүлэхийг сайд А.Ариунзаяа, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

 Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 дугаар сарын 6-7-нд Өмнөговь аймагт ажилласан тухай танилцуулгыг сонсов. Энэ дагуу:

-       Хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлж Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах

-       Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх

-       Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх

-       Хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа. 

Товч мэдээ

-       2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын Гаалийн албан татварыг хөнгөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, бодисын жагсаалтыг хавсралтаар батлав.  

-       2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг хавсралтаар баталлаа. 

-       “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-д нэмэлт оруулах талаар судлаж танилцуулахыг сайд З.Мэндсайханд даалгав. Худалдан авах ажиллагааг “Ерөнхий гэрээ”-гээр эрчимтэй зохион байгуулах, “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэнд жил бүр идэвхтэй, үр дүнтэй оролцож байхыг төрийн болон орон нутгийн өмчит бүх байгууллагад даалгав. Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн 51 байгууллага 326 орчим тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс худалдаж авснаа тайлагнасан байна. Энэ нь жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн 98 хувь юм.

-       Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн, Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Хилийн 0166 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит болголоо.

 

25 Сэтгэгдэл
Тэнгэрт гараад удаж буй үнэтэй махныхаа ашгаар хангалттай амьдрана биз
Zovhon mongol nogoochdiig demj 61 garmar duuren hytad nogoochid bga shu
Малчид туйлдаж бна зээлээс зээлийн хооронд.Малчдын тэтгэврийн насыг бодолцож үзмээр бна.
Ene 3n huwiin hvvtei mongo chini engiin erged awhad shalguur ondor bargiin hvnd ogoh ed bish bn maljih sonirholtoi zaluu ger bvlee demjmeer yumaa yum bolgond orhigdood bn
Ard ergeddee yaj tus hvrgeh geed bgan be hooson honoj bga zeelee tolj diilehgvi hvmvvs zondoo l bn hamag ymiig ni vne nemegdchihsen ajliin bair gej barag bhgvi blson ard ergeddee yaj amidar geed bgan be ard ergedrvvgee chigelsen neg tom doruwtou ajilmaar ymaa uls torchdoo luiwarchdaa edheereel neg bolloo omhii 76aan nowshnuudaa
Ard tvmwnchn tuildaa orj vhlee golognvvdee hujaa waktsin shahahaas oor hiih yum alguu
ердийн сургуулийн багш боловч ангид 2 хөгжлийн бэрхшээлтэй сурагч бгаа
emnelgiin ajilchidiin uramshuulal , bas iluu tsag erdoo gargahgui pond tsagt ni taaruulj ajiluulj bnaa orh tolgoilson humuus zondoo , tsalingiin zeelee tolj chadhgui hoolgui honj bna
Одоо элсэлтийн шалгалтыг далимдуулж хүүхдүүдэд хужаа вакцинаа тарьж мөнгө олохоор шийдсэн үү? Болиорой луйварчин эрлийзүүдээ!
Ard tumen yduurliin tuild orj baina ene talaar toroos yu bodoj yu hiih gej baina we bishgui de olon am bultei ailuud tuildaj baina
Хүүхдийнхээ хадгаламжын барьцаалан зээл авсан чинь энэ короноогоос болоод одоо удахгүй хугацаа нь болоод ажилгүй ордоггүй болохоор төлж чадахгүй хэцүү байна.Ийм бэрхшээлтэй хүмүүс их л байгаа байгаа.Тэтгэвэр тэглэдэг шиг нэг удаа улсаас тэглээ боломж байдаггүй юм болов уу?
Nasand hvreegv hvvhed hot hoorond shinjelgee ogd yawj bolh bolwu
Baga nasnii huuheddee vagtsin hiilegmeergui bna huuhded hiih ymarch zoshoorolgui garsan bzdee zovhon nasand huregchded l zoriulj hiisen vagtsin ymar negen gaj noloo huuhded ilervel ta nar hariutsahguin l lav tiimees tom hund gaj noloo ilerch bgaa vagtsinaa huuhded shahmaarguil bna shuu
3%Хүүтэй зээл хайчив олдохгүй байна олддог бол хэрэгтэй л байна
Цаг уурын ажилчидад нэмэгдэл өгөх юм уу ковидоос хойш нэгч өдөр амраагүй байна.
Hi malchidiin zeeliig tolj ogooch malgui bolson humuus bna shuu dee hetsuu bna
Цар тахалын хоринд орж агаар салхинд гарч чадахгүй 28хоноод зуны дэлгэр цагт амралт өгөхгүй байгаа байгууллагагууд байна ажил нь ачаалалтай байдаг бие нь ядаргаанд орж мөн үр хүүхдээ хөдөө агаар салхинд яаж амраах билээ хүнээ жаахан ч гэсэн болмоор байна
УЦУОШ ний албан хаагчид нэмэгдэл өгөх хэрэгтэй Кобид гарах өдрөөс эхлээд нэгч өдөр амараагүй шүү.
ene muu odo eronxii said xgd bxdaa yanaa
Xogjliin berxsheeltei xvniiv xaana ogox we asrax bolomjgvi bolchood bfaa yma
Hogjilin berhsheeltei irgedig tetgewert garahad n bas joohon ch gsn demjleg ogoh heregtei sh de nas n ywad baidag emchilge hiilgeh mongo n hureltsehe bolidog tal baidag shu
gereer hvn asarch biga asargchig bas harj vzmeer bn 11 jil hvn asraad ajil hj chadahgvi bn iim hvn zondoo asargaani mngn nemj ogooch 84500 awdag yuch bolhgvi bn
Олон хүн нийлж үзэл бодлоо бичлээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажил орлогогүй хөл хорионд байсан хугацааг сунгаж өгнө ү зогсоо зайгүй өр нэхээд гэр орноор трээд бх юм ажил жигдрэнгүүт төлөх учраас
Irgdedee mongon tuslamj buyu hunsnii duslamj ogoochee olon huuhedtei ailuud hetsuul haragdahiinmaa
Төрийн албанд ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө авах уу
Хамгийн их уншсан