Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 167 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай өнөөдөр Зэвсэгт хүчний 167 дугаар ангид ажиллалаа. Тэрээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, бие бүрэлдэхүүнд тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгч, төгсгөлд нь орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль болон салбарын шагнал хүртсэн офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад шагналыг нь гардуулан өгсөн юм. Мөн тус ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр 2020 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтыг танилцуулав. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар ангийн штаб, цэргийн байр, 11 айлын орон сууцны их засвар хийж, өөрсдийн нөөц бололцоогоор гэрэлтүүлэг, хяналтын системийг шинэчлэх, зам талбайг сайжруулах, артиллер, зэвсгийн албадын техник хадгалах агуулахыг засварласан зэрэг тохижилт, бүтээн байгуулалтаа танилцуулж, 2020 онд Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулагдсан “Штабын бэлтгэл сургалтаар тэргүүлэгч штаб шалгаруулах бэлэн байдлын үзлэг”-т тэргүүн байр эзэлсэн тухайгаа онцлон дурдлаа.

1 Сэтгэгдэл
ЯМАР Ч МАЛ
Хамгийн их уншсан