Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1800-1363 дугаарт холбогдсон 700 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ

ЭМДЕГ иргэд, даатгуулагчдадаа ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг үнэн зөв, түргэн шуурхай хүргэхээр Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 тусгай дугаарыг ажиллуулдаг. 5-р сарын 10-ны өдөр тус дугаарт 718 дуудлага ирж тухай бүрт нь хариултыг шуурхай өгөхөөс гадна 54 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Нийт дуудлагын ихэнх хувийг ЭМД-ын шимтгэл төлөлт, иргэний овог, нэр зөрсөн, хүүхдийн регистрийн дугаар болон бүртгэлтэй холбоотой асуултууд эзэлж байна.

Даатгуулагч та хамгийн хялбар бөгөөд хурднаар E-daatgal, E-barimt аппликэйшнуудыг гар утсандаа суулгаж шимтгэлээ төлөх боломжтой. Түүнээс гадна тус аппликэйшнийг ашиглан та ЭМД-аас авсан тусламж, үйлчилгээний мэдээллээ хянах, ЭМД-ын сангаас гарсан зардлын төлбөрийг бүрэн хариуцах тусламж, үйлчилгээ, хөнгөлттэй олгодог эмийн жагсаалт, хөнгөлөгдөх хувь, хэмжээ, ЭМД-ын гэрээтэй байгууллагуудын хаяг байршил зэрэг ЭМД-тай холбоотой нэгдсэн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан