Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЕХ-г хууль биелүүлэхийг шаардаж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд суулт хийж байна

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд бүртгүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат нар тэргүүтэй УИХ-ын 10 гишүүн өнөөдөр СЕХ-нд очиж ажиллаж байна.

Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран тус намын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож С.Эрдэнэ тэргүүтэй хоёр дахь Ардчилсан нам гарч ирсэн тул танай нэр дэвшигчийн материалыг хүлээж авахгүй гэсэн нь сонгуулийн хууль тогтоомжийг зөрчиж Ардчилсан намын мянга мянган гишүүдийн санал, шийдвэр болоод сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн явдал боллоо.

Иймээс Ардчилсан намаас нэр дэвшиж ард түмний саналаар сонгогдсон УИХ-ын гишүүд  СЕХ-г хуулийн дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээж аван бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн шийдэхийг шаардаж суулт зарлалаа.

Тус намыг хагарч хуваагдсан мэт байдал үүсгэж буй С.Эрдэнэ нь манай намыг төлөөлөх эрхгүйг болохыг 2021 оны нэгдүгээр сарын 14, хоёрдугаар сарын 26, дөрөвдүгээр сарын 27-ны өдрүүдэд хуралдсан Улсын Дээд Шүүхийн удаа дараагийн шийдвэрээр тогтоосон. Гэтэл СЕХ асуудлыг ужигруулж буй нь нэг намын дарангуйлал тогтоохоор улайрч буй эрх баригч хүчний явуулга гэж үзэж байна хэмээн АН-аас мэдээллээ.

 

1 Сэтгэгдэл
энэ балай намыг тараа ярьж хэлж байгаа ньяг солиотой хүн шигхууль зөрчлөө гэх шиг өөриин намын эрдэнээ манай намын хүн биш гэх шиг иим эргэж буцсан малнууд төрд гараад юу хиих нь ойлгомжтой
Хамгийн их уншсан