Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
 ШӨХТГ:МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн чиглэлийн хүрээнд Сонгуулийн тухай хуульд хяналт тавьж ажилладаг билээ. Чиг үүргийнхээ дагуу  2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дараах гурван заалтад  хяналт тавьж эхэллээ. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ЖИЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ САНАЛ АВАХ ӨДРИЙГ ДУУСТАЛ 43.6-д заасны дагуу  “Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг, 43.1.8-д заасны дагуу “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхийг хориглоно”  гэж заасныг хэрэгжүүлэх үүргийг хүлээнэ.  

        Харин СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛСНЭЭС хойш 41.13-т заасны дагуу “Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална”  гэж заасныг хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих юм.  

       Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд аль нэг нам, нэр дэвшигчид давамгай байдал олгохгүй, адил тэгш,  үнэн зөв мэдээлэл өгч ажиллахыг хүсье.  

 

1 Сэтгэгдэл
Унийн осолтод хяналттавьж чадаагуй байж, сонгуулийн явцад хяналт тавина гэж юу байдаг юм бэ. Намынхаа орсолдогчийг намнана биз.
Хамгийн их уншсан